Жамсрангийн Цолмон
1960-аад оны үед Монгол Улс маань цэцэглэн хөгжиж байсны нэг жишээ нь уран гулгалтын спортыг хөгжүүлэхээр төлөвлөж байсан явдал юм. 1938 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн Жамсрангийн Цолмон гэдэг эмэгтэй 1956-1961 онд Москва хотын…
Зохиогч Д.Золбаяр ·
1960-аад оны үед Монгол Улс маань цэцэглэн хөгжиж байсны нэг жишээ нь уран гулгалтын спортыг хөгжүүлэхээр төлөвлөж байсан явдал юм. 1938 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн Жамсрангийн Цолмон гэдэг эмэгтэй 1956-1961 онд Москва хотын БТДС-ийг уран гулгалтын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна. Цолмон гуайг 1962 онд бүтээгдсэн "Хүний мөр" киноны Саран буюу "Борооны үүл!!!" болж тоглосноор нь үзэгчид сайн мэднэ. 1976 онд "Хүний амь" кинонд Саруулын ээжид мөн тоглосон байна. Киноны түүхийг судлахад урлагийн түүх, цаашилбал улсын түүх хамрагддаг билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.