Түмэнгийн Намсрайжав
"-Хорьдугаар байрны Балбар гарч ирж цэвэрлэгээгээ хийгээрэй" гэж цагаан хоолой барин орилдог хүн бол найруулагч Т.Намсрайжав билээ. Түмэнгийн Намсрайжав 1939 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. 1960-1965 онд ЗХУ-д Соёл Урлагийн дээд…
Зохиогч Д.Золбаяр ·
"-Хорьдугаар байрны Балбар гарч ирж цэвэрлэгээгээ хийгээрэй" гэж цагаан хоолой барин орилдог хүн бол найруулагч Т.Намсрайжав билээ. Түмэнгийн Намсрайжав 1939 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. 1960-1965 онд ЗХУ-д Соёл Урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгсөж ирээд Дорнод, Сүхбаатар аймгийн ХДТ-т найруулагчаар ажилласан. 1975 оноос Монгол Кино үйлдвэрт найруулагчаар орж 1993 он хүртэл ажиллажээ. 1967 он "Хил дээр" Гэндэн 1973 он "Моторын дуу" сумын дарга 1976 он "Хүний төлөө"
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" граашийн жижүүр
1980 он "Говийн зэрэглээ" багш 1982 он "Тэмцлийн оч" даалуучин 1983 он "Сахиус уу, сахиул уу" согтуу жолооч 1985 он "Би чамд хайртай" хороон дарга 1985 он "Ацаг шүдний зөрүү" банкны Балдан 1985 он "Мөнгөн буйл" 1987 он "Ховор хүмүүс" нэгдлийн туслах 1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" тогооч Тулга 1992 он "Агарын гурван сүлжээ" Бодь
1995 он "Араанд нь алт, ард нь хутга"
эдгээр кинонуудад тоглосон бөгөөд 30 гаран кинонд ассистент найруулагчаар ажиллажээ. Намсрайжав гуайн тухай кино үйлдвэрийнхэн олон наргиа, хууч ярьдаг юм. Захаас нь дурьдахад нэгэн кино натурын үед чонотой зураг авч байж л дээ. Гэтэл тэжээвэр чоно алдуурч тэнд байсан бүх хүмүүс гэр, машинд орж нуугдахад ганцхан Намсрайжав гуай л гарч хэдэн жүжигчдээ бүртгэж явсан юм гэнэ лээ. Намсрайжав гуай кинотой холбоотой нийтлэл, шүүмжүүдээ нэгтгэн 2014 онд "Дэлгэцийн ар талд" хэмээх ном гаргасан. Энэ хүн хошин урлагийн Бооёо буюу Ариунболдын аав юм шүү дээ. 2017 оны наадмаар Т.Намсрайжав гуай Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.