Жамъянгийн Батбаяр
Телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Батбаяр агсан мэргэжлийн жүжигчин байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Батбаяр агсан мэргэжлийн жүжигчин байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм.
Жамъянгийн Батбаяр 1947 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ.
1967-1971 онд УБДС-ийн кино драмын ангийг Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид нарын хамт төгсжээ. Драмын театрт жүжигчин, Улсын филармонид хөтлөгч хийж байгаад 1974 оноос телевизэд нэвтрүүлэгч хийжээ.
1980 онд "Итгэл гомдол" Дорж
1981 онд "Говь Хянганд тулалдсан нь" генералийн дүрд тоглон кино хальсанд мөнхөрчээ.
Нэвтрүүлэгч Ж.Батбаяр гуай 2001 онд МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн болсон байна.
"Итгэл гомдол" хэмээх богино хэмжээний киног ТВ-үүд гаргахгүй байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Д.Золбаяр.