Лхагваагийн Хишигдорж
"Гул Аранжин" киноны Аранжинд тоглосон хүн бол мэргэжлийн кино найруулагч билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Гул Аранжин" киноны Аранжинд тоглосон хүн бол мэргэжлийн кино найруулагч билээ.
Лхагваагийн Хишигдорж 1960 онд Архангайд төржээ.
1979 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд Кино үйлдвэрт туслах найруулагчаар орж Дамдин найруулагчийн "Газрын үнэр" киноноос ажлын гараагаа эхэлжээ.
1980 онд Зөвлөлтийн Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийн кино найруулагчийн ангид суралцаж 1985 онд төгсжээ.
1979 он "Газрын үнэр" оюутан
1981 он "Гул Аранжин" Аранжин
1986 он "Нандин эрдэнэ" залуу
1989 он "Хачин хүн"
эдгээр кинонуудад тогложээ.
Хишигдорж найруулагч "Монгол кино" үйлдвэрийн хамгийн сүүлийн ерөнхий найруулагч билээ. Тэрээр 1991 онд "Аянгат цагийн дууль" киног найруулсан юм.
Хишигдорж ах маань одоо Өвөрмонголын залуучуудад мэргэжилээ өвлүүлж байгаа билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.