Лувсанжамцын Цогзолмаа
"Цогт тайж" киноны уран бүтээлчдээс МУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай амьд сэрүүн байгаа билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Цогт тайж" киноны уран бүтээлчдээс МУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай амьд сэрүүн байгаа билээ.
Лувсанжамцын Цогзолмаа 1924 онд Төв аймгийн Угтаал-Цайдам суманд төржээ.
1940 онд Урлагийн сургуулийн жүжигчний ангид орж 1942 онд төгсжээ. Улсын циркт жаз хөгжимчин, Улсын төв театрт дуучин, жүжигчнээр ажиллаж байв.
1957-1961 онд МУИС анх удаа мэргэжлийн найруулагчийн анги нээхэд орж төгсөн найруулагч болжээ.
1945 он "Цогт тайж" түвдийн гүнж Дулмаа
1956 он "Манай аялгуу" дуучин
1963 он "Толбот хивс" ээжийн найз
1979 он "Бушхүүгийн үлгэр" Наран ээж эдгээр дүрүүдийг кино урлагт мөнхөлжээ.
Л.Цогзолмаа гуай төр засгаасаа
1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин
1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал
2001 онд МУ-ын Ардын жүжигчин
2007 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан билээ.
97 насыг зооглож буй Цогзолмаа гуайдаа эрүүл энх, урт наслаарай гэж ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.