Мятавын Бадамгарав
БНМАУ-ын гавъяат жүжигчин Мятавын Бадамгарав гуайг үзэгчид сайн мэднэ.
Зохиогч Д.Золбаяр ·
БНМАУ-ын гавъяат жүжигчин Мятавын Бадамгарав гуайг үзэгчид сайн мэднэ.
1919 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн бөгөөд 1938 онд Бөмбөгөр ногоон театрт дагалдан жүжигчнээр орсноор уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм. Гэвч ном товхимол дээр бичигдэж үлдээгүй ганц нэг зүйлийг дуръдахыг хүслээ.
1941 онд "Сүхбаатар" киног бүтээж байхад манай улсад жүжигчин ховор байжээ. Тиймдээ ч алдарт Цагааны Цэгмид гуай Эрдэнэ гүн, мөн Сү Шү Жаны хоёр рольд давхар тоглосон юм. Сүүлийн үеийн жишээг сөхвөл АЖ П.Цэрэндагва гуай л "Хатанбаатар" кинонд Манлай баатар Дамдинсүрэн, мөн Аварын дүрд давхар тоглосон байдаг. Гэтэл "Цогт тайж" кинонд АЖ Д.Чимэд-Осор гуай мөн хоёр жижигхэн дүр бүтээсэн юм. Сахилгагүй бадарчин болон цэцэрлэгч өвгөн. Дүрийг жижиг гэлгүй "бүтээвэл" кинонд чимэг болдогийг ахмадууд маань бидэнд сануулж байна, сануулсаар ч байх болно.
Гэтэл энэ мэдээний гол дүр Бадамгарав гуай маань "Сүхбаатар" кинонд дөрвөн тусдаа жижиг дүр бүтээжээ.
Сүхийг хил давахаар явахад тусладаг бүсгүй бол нийтэд танигдсан дүр шүү дээ.
Сүүлд Эрдэнэ гүнийг өрөөнөөс чирээд гарахад аавтайгаа орж ирэхэд нь Сүхбаатар эхлээд таньдаггүй шүү дээ.
Дараагийнх нь та нар анзаарсан бол Сүх, Эрдэнэ гүнтэй хятад гуанзанд хуалж байхад олны хэсэгт байдаг хятад гууняа.
Гурав дахь нь бас л Эрдэнэ гүн дайны олзоо хуваасныг Сүхбаатар жанжин дургүйцээд торго дурданг тэнд байсан ардуудад шидэж өгөхөд тосож авдаг авгай.
Дөрөв дэх нь Сүхбаатар Богдын өмнө сөгдөхгүй гээд зогсож байхад хажууд нь сөгдөн залбирч байдаг халх эхнэр.
1942 он "Сүхбаатар" дөрвөн дүр
1955 он "Гэм нь урдаа" Долгор
1959 он "Ардын элч" айлын авгай
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд" Гүнжид
1962 он "Толбот хивс" Должин
1963 он "Аманхуур" Дарь
1966 он "Нөмрөг хадны цуурай" авгай
1968 он "Өглөө" Бадам
1969 он "Талын цуурай" Балжид
1971 он "Тэмцэл" Бадам
1973 он "Шинэ танилууд - Туяагийн бичээгүй захидал" Ханд
1976 он "Хүний амь" жижүүр
1977 он "Дэгдээхэй нас" асрагч багш
1980 он "Эхлэл" Хүдэрийн ээж
1980 он "Өнөр бүл" Бурмаа
1984 он "Зарлаагүй дайны оршил" эмгэн
1985 он "Бид мартахгүй" эмгэн
1988 он "Мандухай цэцэн хатан" Хадаг эмгэн
1992 он Шувууд буцах намар"
1999 он Үлгэр шиг хайр" киноны дүрээрээ бидний дунд үлдсэн буурай даа.
Хүмүүс сайн мэдэхгүй байж магад. Бадамгарав гуай маань зөвхөн жүжигчин бус найруулагч, дарга хүн байсан юм шүү. Сүх жанжины дүрээр хоногшсон Дашнамжил гуайг анх олж ирсэн хүн шүү дээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.