Чимидийн Долгорсүрэн
БНМАУ-ын Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн гуайн тухай дурьдахгүй өнгөрвөл алдас болох биз ээ.
Зохиогч Д.Золбаяр ·
БНМАУ-ын Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн гуайн тухай дурьдахгүй өнгөрвөл алдас болох биз ээ.
1920 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн бөгөөд 1930 онд Улаанбаатар хотод орж иржээ.
Анх "Сүрэг чоно" киноны Дарьдуламын дүрд тоглосоноор кино урлагт оржээ.
"Цогт тайж" киноны Хулангийн дүрээрээ Цэрэндэндэв гуайтай амраг,Цэвээн гуайтай аав охин, Цагааны Цэгмид гуайтай хадам бэр болж тоглож байжээ.
Тэрээр нэрт зохиолч Ч.Лодойдамба гуайн эхнэр бөгөөд "Тунгалаг Тамир" киноны 2-р найруулагчаар ажиллахын хажуугаар Ням өвгөний эхнэрийн дүрд тоглосон юм.
1939 он "Сүрэг чоно" Дарьдулам
1942 он "Морин цэрэг танкист" Дулмаа
1945 он "Цогт тайж" Хулан
1959 он "Ардын элч" хатан
1961 он "Алтан өргөө" Сондмаа
1966 он "Үер" Цэвэлмаа
1970 он "Тунгалаг Тамир" Ням өвгөний хөгшин
1974 он "Нар хиртсэн жил" Чулуунхүүгийн ээж
1974 он "Нэг ангийн хоёр" цонх шиллүүлдэг эмгэн
1977 он "Хөх ногооны униар" Сумъяа
1980 он "Өнөр бүл" Гармаагийн ээж
1980 он "Гул Аранжин" Думбаа
1988 он "Уул усны үр сад" Буурай
1988 он "Мандухай цэцэн хатан" үлгэрч эмгэн
1993 он "Мичидийн зургаан гялаан" эмгэн хумс
1994 он "Зул" эмгэн
1995 он "Ганган хар"эмгэн
эдгээр кинонуудад тогложээ.
Түүний хамгийн сүүлд тоглосон киноных нь тухай онцлон дурьдая.
1995 онд бүтээгдсэн "Ганган хар" киног манай үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй байж магад.
Хятадын 4-р үеийн шилдэг найруулагч Ши Фэйгийн найруулсан энэ кино Монтреалийн болон Шанхайн кино наадмуудаас шагнал авсан сайн бүтээл билээ. Ши Фэй найруулагч бол алдарт Жан Э Моу, Чан Кай Гэ нарын багш, одоо Бээжин Фильм Академид багшладаг эрхэм юм. Хятад хэл сайн сурвал энэ хүний шавь болох боломж одоо ч бидэнд бий.
Тэрбээр монголчуудад маш хүндэтгэлтэйгэр ханддаг хүн байна лээ. 20-иод жилийн дараа буюу 2017 оны намар "Ганган хар" кино группийнхэнтэйгээ монголд ирээд зураг авсан газруудаараа тойрон, монгол талаас ажилласан хүмүүстэйгээ уулзаад Долгорсүрэн гуай, Лодойдамба гуайн шарилд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлээд явсаан.
Долгорсүрэн гуайн "Ганган хар" кинонд тоглосон эхийн дүр нь хятадын болон дэлхийн үзэгчидийг бишрүүлсэн сайхан монгол ээжийн дүр болсон байдаг.
Эх сурвалж: Д.Золбаяр.