Пүрвээгийн Баярхүү
Балчир хүүхэд байхдаа "Мандухай цэцэн хатан" киноны Батмөнх даян хааны бага насанд тоглож олон түмэнд танигдсан авъяаслаг жүжигчин Баярхүүг танилцуулж байна.
Зохиогч Д.Золбаяр ·
Балчир хүүхэд байхдаа "Мандухай цэцэн хатан" киноны Батмөнх даян хааны бага насанд тоглож олон түмэнд танигдсан авъяаслаг жүжигчин Баярхүүг танилцуулж байна.
Пүрвээгийн Баярхүү 1974 онд Төв аймгийн Зуунмод хотод төржээ.
1991-1995 онд СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн.
1995-1997 онд МҮТВ-ийн ММ агентлаг.
1997-1998 онд Улсын драмын театрт жүжигчин.
1998-2001 онд БНСУ-д хувиараа хөдөлмөр эрхэлсэн.
2001 оноос УБ хот дахь Сөүл хотын соёл мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал.
2016 оноос Нийслэлийн засаг даргын орлогчийн албыг хашиж байсан.
1988 он "Мандухай цэцэн хатан" Батмөнх даян хааны бага нас
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Тайчир
1992 он "Шувууд буцах намар" Акира
2003он "Өвлийн уянга" тогооч
2004 он "Уулын Төмөр" Төмөр эдгээр кинонуудад тогложээ.
Мөн 2004 онд BBC телевизийн Монгол Улсад ирж зургийг нь авсан "Чингис хаан" баримтат уран сайхны киноны Жамухын дүрийг бүтээж дэлхий дахинд хүргэсэн юм шүү.
Авъяаслаг жүжигчин маань улс төрд амжилтай, шударгаар ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчин билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.