Чоймболын Баярсайхан
Мэргэжлийн жүжигчин биш боловч сайхан авъяастай нэгэн хүнийг өнөөдөр дуръсая. Дурсах ч юу байхав. Дуудъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Мэргэжлийн жүжигчин биш боловч сайхан авъяастай нэгэн хүнийг өнөөдөр дуръсая. Дурсах ч юу байхав. Дуудъя.
Жил гарангийн өмнө нэг залуу чатаар холбогдож аавынхаа тухай бичихийг надад санал болгосон юм аа. Тэр үед "Хүний хүн" кино нь олохгүй байсан тул хэсэг хойшлуулсан билээ. Харин өнөө залуугаа эргээд олдоггүй ээ. Энэ постыг үзээд алдааг минь залруулах биз ээ.
Чоймболын Баярсайхан 1959 онд Улаанбаатар хотод төржээ.
Төв аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчин, мөн Монголкино үйлдвэрт жүжигчин байсан энэ хүн
1976 он "Шинэ хотын гэрэл" Зоригоо
1987 он "Хүний хүн" Цэвээн
1995 он "Говийн жонон Гамлет" галзуу эдгээр дүрүүдийг бүтээсний хоёр нь гол дүр байна.
Ч.Баярсайхан Жумдаан найруулагчийн төрсөн дүү бөгөөд Жу найруулагч ч чадварлаг жүжигчин билээ. Ах дүү хоёрт удмын авъяас заяажээ.
Одоо Баярсайхан гуай үр хүүхдүүдтэйгээ энгийн амьдралаар амьдарч байгаа гэсэн.
Эргээд ирвэл их урлагт бас нэг сайхан ахимаг насны жүжигчин бий юм байна шүү найруулагч нар аа.
Эх сурвалж: Д.Золбаяр.