Батын Содном
Би болон надаас дээш үеийнхэн алиа Данзан, Содном гэхэд шууд л циркийн алдарт алиалагчдыг санан дурсана.
Зохиогч Д.Золбаяр ·
Би болон надаас дээш үеийнхэн алиа Данзан, Содном гэхэд шууд л циркийн алдарт алиалагчдыг санан дурсана.
Сайн алиалагч, сайн жүжигчин болоход амьдралын туршлага хамгийн чухал гэдгийг БНМАУ-ын гавъяат жүжигчин Батын Содном гуайн амьдралын намтраас харж болно.
Содном гуай 1910 онд одоогийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Тосонгийн гол гэдэг газар төржээ.
13 насандаа өнчирсөн ч хотод ирж Хүүхэд Залуучуудын Эвлэлийн дэргэдэх бичиг үсгийн дугуйланд суралцжээ.
1932 онд лам нарт бичиг үсэг заах багш болов.
1933 оноос сайн дураараа Марзан Шарав гуайн дагалдан зураач болсноор 50 төгрөгний цалингаа 10 төгрөгөөр сольжээ.
1934 онд төв Цэнгэлдэх хүрээлэнгээс зарласан шалгаруулалтанд тэнцсэнээр уртын дуучин болсон.
Тэгээд жүжигчин, жүжигчинээс найруулагч болж бүр театрын орлогч дарга ч болж үзжээ.
Томилолтоор Ховд, Увс, Завханы театруудад жүжиг найруулж ч явжээ.
Ингээд 1953 онд циркт томилогдон ирж алиалагч болоод 1984 онд насан эцэс болох хүртлээ ажилласан байна.
1940 он "Тарваган тахал" анчин
1940 он "Анхдугаар хичээл" цэрэг
1956 он "Бидэнд юу саад болж байна" нэгдлийн гишүүн
1965 он "Хүний мөр" архичин
1965 он "Зэрэг нэмэхийн өмнө" Боролдой
1970 он "Хүргэн хүү" бригадын өдөрлөгт жүжиг тоглогч зэрэг дүрүүдийг бүтээж кино хальсанд мөнхөрчээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.