Падын Туваанжав
Театрын болон телевизийн найруулагч П.Туваанжав гуайг манай үзэгчид өөрийг нь төдийлөн мэдэхгүй ч бүтээлээр нь андахгүй байсаан.
Зохиогч Д.Золбаяр ·
Театрын болон телевизийн найруулагч П.Туваанжав гуайг манай үзэгчид өөрийг нь төдийлөн мэдэхгүй ч бүтээлээр нь андахгүй байсаан.
Падын Туваанжав 1931 онд Улаанбаатар хотод төржээ.
1950 онд Урлагийн сургуулийг алдарт Цагаан Цэгмид гуайн удирдлага дор төгсчээ. Энэхүү ангийг "Сэлэм Тогмид" Цэрэндорж гуай, УГЗ нэрт найруулагч, зохиолч Д.Хишиг гуай зэрэг олон сайн уран бүтээлчид төгссөн юм шүү.
1950-1956 Хүүхдийн төв театрт жүжигчин.
1958-1962 онд Москвагийн А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн сургууулийг драмын найруулагч мэргэжлээр суралцаж төгсчээ.
1962-1967 онуудад Дорнод болон Ховд аймгийн театрт найруулагч.
1967 онд Монгол улсад үндэсний телевиз байгуулагдахаас л найруулагч, редактор, уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа олон сайхан нэвтрүүлэг, теле жүжгийг бүтээсэн билээ.
1990-ээд онуудад "Бэрс" КУДС-д багшилж байсан юм.
1970 он "Хүргэн хүү" сумын удирлага
1970 он "Тунгалаг Тамир-1" данжаад
1986 он "Намар нахиалсан мод" манаач Лутаа
1979 он "Бушхүүгийн үлгэр" хааны шадар сайд
1991 он "Аянгат цагийн дууль" До яамны комессар. Эдгээр дүрүүдээр кино хальсанд мөнхөрчээ. Гэхдээ өөр кинонд тоглосон ч байж магад.
Энэ сайхан хүний талаар интернэтэд ямар ч мэдээлэл болон зураг байхгүй юм. Шавь нар нь сайхан дурсамж хөврүүлэх биз ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.