Ёндонгийн Цог
Бүхний танил Цогоо гуайг та бүхэн хэр таних вэ?
Зохиогч Д.Золбаяр ·
Бүхний танил Цогоо гуайг та бүхэн хэр таних вэ?
Ёндонгийн Цог 1944 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төржээ.
1962 онд цэргийн албанд мордож үлээвэр хөгжимд алба хааж байгаад улмаар ЗХУ-ын Тамбов хотын Цэргийн дунд сургуулийг төгсжээ.
Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, УАДБЧ-д хөгжимчин байсан Цогоо гуай 1975 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчинээр орсоноор кино урлагтай холбогдох гараагаа эхэлсэн байна.
Дарханы "Залуучууд" театр, Эрүүл мэндийн яамны "ЭСС" студи, Монголын үндэсний ТВ-д ажиллаж байсан Цогоо гуай "Эцсийн тушаал" зэрэг олон сайхан теле жүжиг найруулсан билээ.
1977 он "Их замын эхэнд" журамт цэргийн харуул
1981 он "Говь Хянганд тулалдсан нь" япон генерал
1983 он "Нарны унага" казак ажилчин
1984 он "Зарлаагүй дайны оршил" япон
1985 он "Их замын тоос" Сугар жолооч
1985 он "Бид мартахгүй" Ватанабэ
1988 он "Мандухай цэцэн хатан" Хөхдэй мэргэн
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Хорчи зайран
1994 он "Төрийн сүлд өршөө" Богд хаан
1995 он "Чин ван Ханддорж" Богд хаан
1997 он "Цагаан дуганы гэгээ"
2000 он "Хааны сүүлчийн хатан" Богд хаан
2006 он "Ийм нэгэн дурлал" буриад жолооч
2008 он "Үхэж үл болно-Чингис хаан" Зорчидай
2012 он "Аравт" өвгөн оточ
2019 он "7-р тусгай тасаг" гээд кинонд тоглосон юм. Олоон олон. Сүүл үеийн кинонуудынх тоог алдсаан.
90-ээд онд Б.Бадарууган найруулагч анх Цогоо гуайг Богд хаанд тоглуулсанаас хойш олон кинонд сүүлчийн хааны дүрийг бүтээсээн.
Япон цэргийн дүрийг гурван удаа дэлгэцэнд бүтээсэн энэ хүн казак, буриад, өвөрмонгол аялгаар гайхалтай яридаг авъяастайг та бүхэн мэднэ.
За Цогоо гуайн тухай бичвэл их түүх бий. Сонирхсон хүмүүс өөрсдөө уулзаад асууна биз ээ.
Дашрамж хэлэхэд Цогоо ах маань миний найз найруулагч Ц.Хүсэлбаатарын аав юм шүү дээ. Бэр нь МУГЖ Өлзийхүү.
МУ-ын гавьяат жүжигчин Ё.Цог ахдаа эрүүл энх, урт удаан наслаж олон сайхан уран бүтээлээрээ биднийгээ баярлуулж яваарай гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.