Пүрэвийн Цэвэлсүрэн
1959 онд Москвагийн анхдугаар олон улсын кино наадам болсон. Энэ наадамд найруулагч Д.Жигжидийн "Ардын элч" кино амжилттай оролцож жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн Ариунаагийн дүрээрээ мөнгөн медаль хүртсэн юм.
Зохиогч Д.Золбаяр ·

Дэлхий нийт хоёр системд хуваагдсан үед социализмийн нийслэлийг сонирхосон хөрөнгөтөн гэх орны киночид маш их сонирхон оролцсон энэ наадмаар Зөвлөлтийн кино найруулагч, жүжигчин Сергей Бондарчук "Хүний хувь заяа" киноны Андрей Соколовын дүрээрээ шилдэгийн шагналыг хүртсэн юм.
Улсын Дуурь Бүжгийн Театрын дуучин П.Цэвэлсүрэн 1933 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.
Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг төгссөн мэргэжлийн дуурийн дуучин юм.
1959 он "Ардын элч" Ариунаа
1970 он "Тунгалаг Тамр-1" Долгор
1974 он "Уулзалт" Дэжид
1985 он "Фронтод явах өргөдөл" Пэлжид
1989 он "Алтан шонхор" Будан мэргэний хатанд тоглосон байна.
Цэвэлсүрэн гуай нэрт зохиолч Чойжилын Чимид гуайн гэргий билээ.
1976 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолоор шагнагдсан юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.