Чимэдийн Гомбо
Кино зохиолч, баримтат киноны найруулагч Ч.Гомбо гуайг эргэн дурсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино зохиолч, баримтат киноны найруулагч Ч.Гомбо гуайг эргэн дурсая.
Чимэдийн Гомбо 1934 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төржээ.
1957 онд МУИС-ийн математикийн ангид орж суралцсан.
1960 онд Монгол Германы хамтран бүтээсэн, алдарт Чойдог гуайн хөгжмийг бичсэнээр олон түмэнд алдаршсан "Монголын сайхан орон" баримтат кинонд орчуулагчаар ажилласанаар "Монголкино" үйлдвэрт өөрийн хүсэлтээр туслах найруулагчаар орж кино урлагтай хувь заяагаа холбожээ. Олон сайхан баримтат киног бүтээсэн найруулагч юм.
Мөр тэрээр 1976 онд Намын дээд сургуулийг дүүргэжээ.
1969 онд түүний бичсэн "Өвөлжих хун" зохиолоор Г.Жигжидсүрэн найруулагч кино бүтээж "Анхны алхам" нэртэйгээр дэлгэцэнд гаргасанаар Гомбо гуай уран сайхны кинотой холбогджээ.
1969 он "Анхны алхам"
1970 он "Өдөө хаясан чулуу" (богино хэмжээний кино)
1973 он "Баянбулгийнхан"
1973 он "Моторын дуу"
1975 он "Хань"
1976 он "Хүний төлөө"
1977 он "Давааны цаана даваа"
1979 он "Үүрийн цолмон"
1980 он "Итгэл гомдол"
1981 он "Гэрлэж амжаагүй явна"
1985 он "Их замын тоос"
1992 он "Эцгийн голомт"
1994 он "Хойт эх" (найруулагчаар)
1995 он "Хэцүү ван Тогтохтөр (зохиолч, найруулагч)
2000 он "Хааны сүүлийн хатан" (хамтран зохиогчоор) эдгээр кинонуудын зохиолыг бичиж мөн найруулжээ..
Мөн "Амьдралын анхны хонх" теле жүжиг, монголын анхны ТВ-ийн олон ангит кино "Эзэнгүй айл"-ын зохиолыг бичсэн юм.
Гомбо гуайг төр засаг өндрөөр үнэлж "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон" мөн МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнасаан.
Ч.Гомбо гуайн хүү СГЗ сэтгүүлч Г.Золжаргал, ач "Намуун Зэт" студийн захирал, найруулагч З.Батбилэг нар юм. Тэд аавынхаа, өвөөгийнхөө үйл хэргийг залгамжлан баримтат кино бүтээсээр яваа билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.