Нямдаваагийн Бат-Амгалан
"Гарын таван хуруу" киноны хамгийн бага жаалын өвөө нь Монголкино үйлдвэрийн ахмад дууны найруулагч Найдан гуай, аав нь нэрт кино найруулагч, Хонгорт тоглодог Нямдаваа, ээж нь МУГЖ Ш.Цэцэгээ эгч, ах нь "Би чамд хайртай"-ийн Баярт тоглодог…
Зохиогч Д.Золбаяр ·
"Гарын таван хуруу" киноны хамгийн бага жаалын өвөө нь Монголкино үйлдвэрийн ахмад дууны найруулагч Найдан гуай, аав нь нэрт кино найруулагч, Хонгорт тоглодог Нямдаваа, ээж нь МУГЖ Ш.Цэцэгээ эгч, ах нь "Би чамд хайртай"-ийн Баярт тоглодог жүжигчин Бадрал юм шүү дээ.
Нямдаваагийн Бат-Амгалан 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.
1991оноос Хүүхэд Залуучуудын Театр Киноны Хүрээлэнд найруулагч
1993 онд ОХУ-ын БХКУДС-ийн найруулагчийн дээд курс төгссөн найруулагч юм.
1977 он "Дэгдээхэй нас" Батхүү
1982 он "Гарын таван хуруу" Идэр
1987 он "Ховор хүмүүс" даргын хүү
1991 он "Модон могой" Тулгаа
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Тэмүүжингийн бага нас
1992 он "Эрэл" Сүмбэр
1993 он "Өдрийн оддын зүгт"
1997 он "Еэ еэ шар Буд аа..."
кинонуудад дүр бүтээжээ.
Одоо Бат-Амгалан КУДС-д багшилж байгаад чөлөөт уран бүтээлч болсоон.
Эх сурвалж: Д.Золбаяр.