Бадамсүрэнгийн Нагнайдорж
Монголын кино урлагт усчин хүний тухай хоёр сайхан кино бий. Орос монгол хоёр өвгөн Болд, Михайл хоёрын нөхөрлөлийн тухай "Үер", сайхан сэтгэлт Дэнзэн өвгөний сэтгэлийг уран яруу харуулсан "Хүний сайхан сэтгэл". Сүүлийн киног найруулсан…
Зохиогч Д.Золбаяр ·
Монголын кино урлагт усчин хүний тухай хоёр сайхан кино бий. Орос монгол хоёр өвгөн Болд, Михайл хоёрын нөхөрлөлийн тухай "Үер", сайхан сэтгэлт Дэнзэн өвгөний сэтгэлийг уран яруу харуулсан "Хүний сайхан сэтгэл". Сүүлийн киног найруулсан найруулагч Нагнайдорж гуайн намтар уран бүтээлийг танилцуулъя.
Бадамсүрэнгийн Нагнайдорж 1946 онд Төв аймгийн Баянчандмань суманд төржээ.
1963 онд 5-р арван жилийг төгссөн жаал хүү "Монгол кино" үйлдвэрт гэрлийн техникчээр ажилд орсоноор хувь заяагаараа кинотой холбогджээ. Улмаар туслах найруулагч, ассистент найруулагч болсон байна
1969 онд ЗХУ-ын БХКУДС-ийн кино найруулагчийн ангид элсэн орж 1974 онд төгссөнөөр мэргэжлийн кино найруулагч болжээ.
Төгссөн цагаасаа кино үйлдвэрийг таран тартал ерөнхий найруулагчаар ажилласан юм.
1978 он "Солонгын таван өнгө"
1980 он "Хүний сайхан сэтгэл"
1985 он "Байлдааны даалгавар"
1989 он "Хачин хүн" (найруулагч Б.Балжиннямын хамт)
1993 он "Нүцгэн уулын бэлд"
1993 он "Өв"
1994 он "Шувуухай" кинонуудыг найруулжээ.
Манай Нагнай найруулагч найруулахаас гадна жүжиглэх авъяастай нэгэн билээ.
1965 он "Хүний мөр" уурхайчин залуу
1974 он "Хөдөөгийн баясгалан" бригадын дарга
1977 он "Хөх ногооны униар" конторт шатар тоглогч
1982 он "Хуучин сүм" Баттөр
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Вангин чансаны элч эдгээр дүрүүдээр залуу насаа дэлгэцэнд мөнхөлжээ.
Мөн алдарт "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонуудын жүжигчин хариуцсан найруулагч буюу хоёрдугаар найруулагчаар ажилласан юм шүү.
Нагнайдорж гуай "Харцага"КУДС, Радио ТВ-ийн дээд сургуулиудад багшилж олон сайхан шавь төрүүлсэн багш билээ.
Төр засаг Нагнай найруулагчийн хөдөлмөрийг үнэлж 2013 онд МУ-Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.
Нагнайдорж гуайдаа эрүүл энх байж урт наслахыг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.