Гэсэржавын Маш
Соц нийгмийн үед мэргэжлийн уран бүтээлчдийг бодлоготойгоор бэлддэг байлаа. Тэднээс цөөн үлдсэн мэргэжлийн кино операторуудын нэг МУ-ийн УГЗ кино оператор Г.Машийг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Соц нийгмийн үед мэргэжлийн уран бүтээлчдийг бодлоготойгоор бэлддэг байлаа. Тэднээс цөөн үлдсэн мэргэжлийн кино операторуудын нэг МУ-ийн УГЗ кино оператор Г.Машийг танилцуулъя.
Гэсэржавын Маш 1948 онд Улаанбаатар хотод төржээ.
1966 онд "Монгол кино" үйлдвэрт гэрэлтүүлэгч, техникчээр ажилд орсоноор кино урлагтай хувь заяагаа холбосон ажээ.
1973 онд ЗХУ-ын БХКУДС-ийн кино операторын ангид элсэн орж 1978 онд төгсөж мэргэжлийн кино оператор болсон юм.
1978 оноос 90-ээд онд кино үйлдвэрийг тарах хүртэл ерөнхий оператороор ажиллаж байсаан.
Герман улсын ТВ-д хэдэн жил ажилласан ч харин одоо Чөлөөт Уран Бүтээлч (ЧУБ) гэдэг сайхан нэр зүүгээд ажилгүй болсоон.
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг"
1979 он "Тууврын замд"
1980 он "Эхлэл"
1982 он "Хуучин сүмийн нууц"
1983 он "Газарчин"
1983 он "Гарьд магнай"
1985 он "Галын урсгал"
1986 он "Ирж яваа цаг"
1986 он "Нандин эрдэнэ"
1987 он "Би нисэх дуртай"
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй"
1990 он "Бүлээн нурам"
1990 он "Тод магнай"
1992 он "Агшин"
1993 он "Өс хонзон"
1993 он "Учиртай гурван толгой"
1993 он "Монголын гурван өдөр"
1994 он "Еэ еэ шар Буд аа"
1995 он "Чин ван Ханддорж"
1997 он "Наран ургахыг хүлээхгүй"
1997 он "Газар шороо мину зэ"
1998 он "Догшин хутагтын сахиус"
1998 он "Салж чадахгүй хайр"
2000 он "Хааны сүүлчийн хатан"
2009 он "Тэнгэрийн ивээл"
2010 он "МИ-15" эдгээр кинонуудад ерөнхий оператороор ажиллаж зургийг нь авчээ.
Мөн 90-ээд онд Б.Бадрууган найруулагчийн "Төрийн сүлд өршөө" киноны зургийг авснаар монголд видео кино үүсэх эхлэлийг тавьсан гавъяатай.
Маш ах маань залуудаа "Өндөр ээж" киноны залуу жолоочийн дүрд тоглож хальсанд дүрээ үлдээсэн байдаг юм.
Маш ахдаа эрүүл энхийг хүсье ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.