Вандангийн Цэвэгдорж
Алтны дэргэдэх гууль шарлана гэдгээр манай урлагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс кинонд олны болон эпизодны хэсэгт чадварлаг тоглосон нь олон. Тэдний нэг эрхэм хүмүүнийг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Алтны дэргэдэх гууль шарлана гэдгээр манай урлагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс кинонд олны болон эпизодны хэсэгт чадварлаг тоглосон нь олон. Тэдний нэг эрхэм хүмүүнийг танилцуулъя.
Монгол ардын дуу судлаач Вандангийн Цэвэгдорж (МУСТА) 1916 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ хамбын шавь отог Начин багийн нутаг, одоогийн Төв аймгийн Заамар суманд төржээ.
Багадаа Эрдэнэ хамбын хийдэд шавьлан сууж Домын дамжаа хүртэл барьсан байжээ. Тэрээр эрдэм номонд шамдан суралцаж монголчуудын түүх, ёс заншил, ардын аман зохиол, үлгэр домог болон бурханы ном судрыг ч зэгсэн сайн мэддэг болжээ. Ялангуяа ардын дууны түүх домгийг илүүтэй шимтэн судлах болсон байна.
В.Цэвэгдорж нь нийслэл хүрээ Өргөө хотноо ирж ажил хөдөлмөрийн гараагаа 14 настайдаа эхэлсэн гэдэг.
1932 оноос Улсын төв театрт аж ахуйн эрхлэгч
1937 онд Ардын цэргийн албанд мордож 1939 оны Халхын голын дайнд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад зүтгэлтэн.
1948 оноос соёл урлагийн газар эргэн ирж Улсын төв театрт аж ахуйн эрхлэгч, кино механикч, Дуурь-драмын театр гэж байхад орлогч дарга, Драмын театрт зохион байгуулагч,
1950-аад оны эхэн үед Хүүхэд залуучуудын театр байгуулахад оролцож тус театрын зохион байгуулагчаар ажиллаж байсан.
1951 онд Марксизм Ленинизмийн Оройн дээд сургуулийг төгссөн
1950-аад оны сүүлээс "Ард" кино театрын дарга,
1966-1968 онд Дуурь бүжгийн театрын орлогч дарга,
1968 оноос," Хүүхдийн ба баримтат кино" "Ард" кино театр болон бусад кино театруудын дарга, Кино үзвэрийн конторын даргын ажлыг хийж байгаад гавъяаныхаа амралтанд суужээ.
1990 -ээд онд Мамба дацан хийдэд ловон ламаар хурал хурж, олон ч сайн шавь нар бэлдэн буян номын ажил хийж байгаад 1999 онд 84 насандаа бурханы оронд одсон билээ.
Ардын дуу судлаач В.Цэвэгдорж агсаны мэндэлсэний 100 жилийн ойд тохиолдуулж 2016 онд түүний насаараа судалсан монгол ардын дууны түүхэн судалгааны нэгээхэн хэсэг болох "Монгол ардын 33 дууны түүх оршвой" номыг хэвлүүлэн гаргасан.
1957 он "Сэрэлт" олны хэсэгт овоодой малгайтай лам
1961 он "Гологдсон хүүхэн" өндөр хиа
1984 он " Саруул талын ерөөл" фёодал ноён зэрэг дүрүүдэд тоглож кино хальсанд дүрээ мөнхөлжээ.
Энэ сайхан мэдээлэлийг өгсөн охин
д маш их баярлалаа.
Эх сурвалж: Д.Золбаяр.