Шаравын Даваасамба
Шаравын Даваасамба ахыг киноныхон андахгүй. Үзэгчид ч тоглосон киногоор нь танина. 1948 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1967-1972 онд Баруун Турууны САА-д тракторчин хийж байгаад Увс аймгийн ХДТ- т дуучнаар орж улмаар жүжигчин…
Зохиогч Д.Золбаяр ·
Шаравын Даваасамба ахыг киноныхон андахгүй. Үзэгчид ч тоглосон киногоор нь танина. 1948 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1967-1972 онд Баруун Турууны САА-д тракторчин хийж байгаад Увс аймгийн ХДТ- т дуучнаар орж улмаар жүжигчин болжээ. 1979 он "Үүрийн цолмон" Дамба 1984 он "Намрын халуун өдрүүд" Насанбат 1987 он "Би нисэх дуртай" моторчин 1990 он "Тод магнай" уяач Догмид 1997 он "Наран ургахыг хүлээхгүй" туульч зэрэг хуучны кинонуудад тоглосон байна. Одоо ч тоглосоор яваа. Миний хувьд 2008 он "Үхэж үл болно", 2012 он "Аравт, 2016 он "Чингисийн хүүхдүүд" кинонуудад энэ хүнтэй хамтарч ажиллажээ. Манай Самба ах зөвхөн жүжигчин бус зохион байгуулагч, координатор хийдэг. Мал ахуйгаа сайн мэддэг. Бас гартаа их дүйтэй. Суран эдлэл, ташуур сайхан гөрдөг авъяастай хүн шүү. Түүхэн болон монгол ахуй амьдралыг харуулсан кинонд Самба ахтай хамтрахад их түшигтэй байдаг юм. Даваасамба ахдаа эрүүл энх урт наслахыг хүсэж удахгүй ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН гэдэг эрхэм цолыг хүртээрэй гэж ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.