Г.Бадамхатан
"Суварган цэнхэр уулс" киноны байлдагч Сүрэнгийн дүрд тоглосон хүн бол өдгөө техникийн шинжлэх ухааны доктор, профессор, МУ-ын зөвлөх инженер Г.Бадамхатан билээ. Эрхүү хотод сургууль төгсөөд эрдэм шинжилгээний ажилтан болж байсан үедээ…
Зохиогч Д.Золбаяр ·
"Суварган цэнхэр уулс" киноны байлдагч Сүрэнгийн дүрд тоглосон хүн бол өдгөө техникийн шинжлэх ухааны доктор, профессор, МУ-ын зөвлөх инженер Г.Бадамхатан билээ. Эрхүү хотод сургууль төгсөөд эрдэм шинжилгээний ажилтан болж байсан үедээ кинонд тогложээ. "Суварган цэнхэр уулс" кинонд тоглож байхад намар орой болж цас орсон тул хойтон жил нь үргэлжлүүлэн зургаа дуусгасан байна. Харин энэ хооронд "Давааны цаана даваа" кинонд урлагийн бригадын дуучин залууд тоглох хувь тохиожээ. Бадамхатан гуайн мэргэжлийн замнал нь яг Бунтар найруулагчийн "Гэрлэж амжаагүй явна" киноны Гансүх инженертэй ижил түүнээс ч урт удаан саад бэрхшээлийг туулжээ. Учир нь түүний эрдэмийн ажлын сэдэв нь хаягдал нунтаг нүүрсээр шахмал түлш хийх байжээ. Соц нийгмийн үед хөрөнгө мөнгө байхгүйгээс, зах зээлийн үед эх орноо боддоггүй мэргэжлийн бус дарга сайд нараас болоод дөчин жил хойшлогджээ. Өнөө жил л Ерөнхий сайдын түүхий нүүрс хэрэглэж болохгүй гэсэн шийдвэр гарсаны дүнд "Таван толгой түлш" компанид зөвлөх инженерээр ажиллаж шахмал түлш бэлтгэн Улаанбаатар хотыг утаагүй болгох үйлсэд сурсан мэдсэнээ зориулах боломж нь бүрдэн ажиллаж байгаа юм байна. Харин Бадамхатан гуайн хувийн амьдрал нь Гансүх инженер шиг оройтсон явдалгүй юм шүү. Эрдэмтэн, жүжигчин Г.Бадамхатан ахдаа болон гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсээд амьдралынхаа зорилго болгон зүтгэсэн ажил үйлсэд нь амжилт хүсье ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.