Пүрэвийн Долгорсүрэн
Пүрэвийн Долгорсүрэн 1957 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Улсын Хүүхэд Залуучуудын театр, Хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж байсан. 1981 он "Гэрлэж амжаагүй явна"…
Зохиогч Д.Золбаяр ·
Пүрэвийн Долгорсүрэн 1957 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Улсын Хүүхэд Залуучуудын театр, Хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж байсан. 1981 он "Гэрлэж амжаагүй явна" Цолмон
1983 он "Гарьд магнай" эгч 1985 он "Галын урсгал" Эрдэнэчимэг 1986 он "Ирж яваа цаг" эмч 1992 он "Булингар" Янжин 1994 он "Халаасны өрөө" Надмид
эдгээр кинонуудад тогложээ. Жүжигчин Долгосүрэн нэрт найруулагч БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Бунтарын гэргий билээ. Тэдний хүү Гарьд сайхан том залуу болоод ээж шигээ жүжигчин, аав шигээ найруулагч хийж яваа. Залуу найруулагч нарт хэлэхэд эгчид дүр хувиарлавал авъяаслаг сайхан жүжигчин байгаа шүү. Догоо эгчид эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.