Сийзийн Ямаахүү
"Улаанбаатарт байгаа миний аавд" киноны гол дүр Гочоо хүүд тоглосон хүнийг танилцуулъя. Сийзийн Ямаахүү 1949 онд Улаанбаатар хотод төржээ. Арван нэгэн настайдаа буюу дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа "Улаанбаатарт байгаа миний аавд" кинонд…
Зохиогч Д.Золбаяр ·
"Улаанбаатарт байгаа миний аавд" киноны гол дүр Гочоо хүүд тоглосон хүнийг танилцуулъя. Сийзийн Ямаахүү 1949 онд Улаанбаатар хотод төржээ. Арван нэгэн настайдаа буюу дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа "Улаанбаатарт байгаа миний аавд" кинонд тогложээ. Цэргийн ерөнхий сургууль төгссөн боловч кино үйлдвэрт гэрлийн техникч, гэрэлтүүлэгчээр ажилласан юм. Олон арван уран сайхны болон баримтат киноны гэрэлтүүлэгч маань 90-ээд онд кино үйлдвэр задрахад гараад Сүхбаатар дүүрэгт хорооны засаг дарга хэмээх албан ажлыг хэдэн жил хийсэн байна. Ямаахүү гуайн төрсөн эгч С.Ямаахай гэж эмч байдаг юм. Ямаахай гуай манай нэрт оператор О.Уртнасан гуайн эхнэр билээ. С.Ямаахай гуай 1966 онд бүтээгдсэн "Үер" кинонд Моломын эхнэрт чадварлаг тоглосоныг та бүхэнд сануулах гэсэн юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.