Цэдэндамбын Цэрэндорж
1944 онд Архангай аймгийн төвийн ойролцоо "Цогт тайж" киноны зургийг авч байжээ. Нутгийн хэдэн жаалууд өдөржингөө сонирхон харж зогсоход нэг хүн ирээд "-Та нар ажил хийх үү?" гэж асуухад нь юу хийлгэх гэж байгааг нь ч мэдэхгүй "-Тэгье" гэж…
Зохиогч Д.Золбаяр ·
1944 онд Архангай аймгийн төвийн ойролцоо "Цогт тайж" киноны зургийг авч байжээ. Нутгийн хэдэн жаалууд өдөржингөө сонирхон харж зогсоход нэг хүн ирээд "-Та нар ажил хийх үү?" гэж асуухад нь юу хийлгэх гэж байгааг нь ч мэдэхгүй "-Тэгье" гэж ээ. Байлдаан тулаантай зургийн явцад сэлэм, сум, бамбай хаягдсаныг нь цуглуулан ангилж агуулахад хураадаг ажил хийж орой нь тэвэр дүүрэн чихэрээр шагнуулсан хүүхдүүд урамтайгаар маргааш нь дахин ирсэн байна. Эдгээр хүүхдүүд дотор УГЗ кино найруулагч Д.Хишигт, кино найруулагч, жүжигчин Ц.Цэрэндорж нар байсан юм. Харин ажил хийлгэсэн хүн нь Арслан тайжид тоглодог жүжигчин Аюурын Цэрэндэндэв байжээ.
Кино урлагийн гайхамшигт дурласан хоёр жаалыг хэдэн жилийн дараа Ё.Шаравдоо гуай Архангайгаас шалгаж хотод Урлагийн сургуульд оруулснаар алдарт Цагаан Цэгмид гуайн шавь болсон гэж Хишигт гуай хуулчилдаг юм.
Цэдэндамбын Цэрэндорж гуай 1958-1963 онд ЗХУ-ын БХКУДС-ийг профессор С.А.Герасимовын удирдлага дор суралцаж монголын цөөн мэргэжлийн кино найруулагч нарын нэг болсон түүхтэй.
Цэрэндорж найруулагч:
"Цэргийн хүү" 1966
"Талын цуурай" 1970
"Шинэ танилууд" 1973
"Хонины найр" 1976
"Гул Аранжин" 1981
"Багын найз" 1983
"Цөвүүн цагийн богд" 1992
кинонуудыг найруулсан билээ.
Урлагийн сургуульд жүжигчиний мэргэжил эзэмшсэн тэрбээр 1954 онд бүтээгдсэн "Шинэ жил" киноны гол дүр Пунцагийн дүрийг бүтээж кино урлагтай хувь заяагаа холбожээ.
1954 он "Шинэ жил" Пунцаг
1955 он "Гэм нь урдаа"
1968 он "Өглөө" сэлэм Тогмид
1969 он "Талын цуурай" элч
1973 он "Тунгалаг Тамир-3" зарлага
1973 он "Шинэ танилууд-Чимгээгийн төрсөн өдөр" Гончиг
1978 он "Суварган цэнхэр уулс" цэрэг
1980 он "Гул Аранжин"
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" офицер
1982 он "Тэмцлийн оч" гамин
1984 он "Намрын халуун өдрүүд" хятад
1985 он "Байлдааны даалгавар" Шагдар
1987 он "Мандах нарны туяа" гамин
1991 он "Аянгат цагийн дууль" Жанибек
1993 он "Бор чоно"
1996 он "Наран ургахыг хүлээхгүй" Гэнпил ноён зэрэг дүрүүдийг бүтээжээ.
Тэрээр хайртай шавь Л.Хишигдоржийгоо "Гул Аранжин" киноныхоо гол дүрд тоглуулсан бол шавь нь ВГИК-ийг кино найруулагчаар төгсөж ирээд "Аянгат цагийн дууль" киноныхоо Жанибекийн дүрийг багшдаа зориулсан байна.
Амьдралын харгуйд хань ижилээ алдаж, киногоо хайчлуулан хүссэнээрээ хийж чадахгүй бэрхшээлийг туулсаан.
Төр засгийн нүдэнд өртөөгүй түүнд оюутан цагаас үерхэж нөхөрлөсөн найз кино найруулагч Х.Дамдин гуай 2001онд хөөцөлдөж байж СТА цол олгуулсан юм.
Сайн, сайхан найруулагч жүжигчинээ гомдоож явсан улс даа БИД...