Улаанхүүгийн Осор
БНМАУ-ын Гавъяат жүжигчин Улаанхүүгийн Осор гуай Улсын төв театрт жүжигчин байхдаа "Манай аялгуу" киноны Өлзийн дүрд тоглосоноор кино гэх их айлтай сэтгэл зүрхээрээ холбогджээ.
Зохиогч Д.Золбаяр ·
БНМАУ-ын Гавъяат жүжигчин Улаанхүүгийн Осор гуай Улсын төв театрт жүжигчин байхдаа "Манай аялгуу" киноны Өлзийн дүрд тоглосоноор кино гэх их айлтай сэтгэл зүрхээрээ холбогджээ.
Шууд хойтон жил нь "Сэрэлт" киноны Бумаад ажлыг нь хүлээлгэн өгдөг сумын даргад тогложээ.
Хэд хэдэн кинонд тоглосоны дараа буюу 1963 оноос кино үйлдвэрт орчуулгын киноны жүжигчин, жүжиг ангийн даргын албыг насан эцэс болтолоо хариуцлагатайгаар эрхэлжээ.
1956 он "Манай аялгуу" партизан Өлзий
1957 он "Сэрэлт" сумын дарга
1963 он "Аман хуур" Лочин
1965 он "Хүний мөр" механикч Товуу
1966 он "Нөмрөг хадны цуурай" Гөлгөө
1967 он "Төгсгөл"
1969 он "Талын цуурай"
1970 он "Тунгалаг Тамир" Даржаа баатар
1970 он "Хүргэн хүү" намын дарга
1972 он "Ичээнд нь" Равсал
1973 он "Моторын дуу" аварга малчин Үрчгэр
1975 он "Сүхболдын яриа" эсэргүү
1975 он "Хань" эмч
1977 он "Хайрхан өндөр хаана байна" Жамбал
1978 он "Их замын эхэнд" Тоодгор
1979 он "Бушхүүгийн үлгэр" Чойнхор баян
1980 он "Эхлэл" Пүрэв
1980 он "Өнөр бүл" ахмад ажилчин
1980 он "Хүний сайхан сэтгэл" баян
1981 он "Хатанбаатар" цэрэг зэрэг олон кинонд дүр бүтээжээ.
Осор гуай "Тунгалаг Тамир" киноны Ням өвгөний гэх мэт олон сайхан дүрүүдийн дууг оруулж амьлуулсан гавъяатай хүн билээ.
Кино урлагт зүрх сэтгэлээ зориулсан энэ хүний хүү Бат-Өлзий, ач хүү Тамир нар нь аавынхаа, өвөөгийнхөө хүслийг биелүүлэн кино найруулагчийн үүргийг гүйцэтгэж байгааг нь дурьдахад таатай байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.