Ёоторын Гантөмөр
"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны Төрхүүгийн дүрээрээ үзэгчдэд танил болсон жүжигчин Гантөмөрийг танилцуулж байна.
Зохиогч Д.Золбаяр ·
"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны Төрхүүгийн дүрээрээ үзэгчдэд танил болсон жүжигчин Гантөмөрийг танилцуулж байна.
Ёоторын Гантөмөр 1948 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төржээ.
1971 онд УБДС-ын кино драмын ангийг төгсөж Улсын Драмын театрт жүжигчнээр оржээ.
1984 оноос Хорих байгууллагад сурган хүмүүжүүлэгч, улс төрийн ажилтан болжээ.
1994 онд Цагдаагийн Дээд сургуулийг төгссөн байна.
1969 он "Агуйн нууц" мөрдөгч Дорж
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" Төрхүү
1975 он "Хань" архитекторч Даржаа
1983 он "Сахиус уу, сахиул уу" данжаад
1984 он "Саруул талын ерөөл" Буяннэмэх
1987 он "Мандах нарны туяа" Ли Юань
1992 он "Төрийн сүлд өршөө" лам
1992 он "Хайрын домог" манжийн туршуул
1993 он "Эзэн нь юм аа мэддэг" эзэн
1992 он "Аминд хүрсэн олз"
1994 он "Ертөнцийн эзэнд тохиолдсон явдал" шүдний эмч
1995 он "Танихгүй сэтгэл" Жалбуу
1995 он "Их говийн жонон Хамлет" Сэтгэл мэдрэлийн эмч
1995 он "Хэцүү ван Тогтохтөр" Хурд ван
1997 он "Еэ еэ шар Буд аа..."
2000 он "Хааны сүүлчийн хатан" НАХЯ-ны төлөөлөгч
2001 он "Танихгүй эмэгтэйн захидал" таеквондогийн дасгалжуулагч
2002 он "Зодоонч ноход" шоронгийн дарга
2002 он "Зүрхэнд шингэсэн нулимс" барилгын инженер
2011 он "Тусгаар тогтнол" Балдан-Осор
2013 он "Бодлын хулгайч" Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга
2014 он "Цагаан дарь эх" Шанзав лам зэрэг дүрүүдийг дэлгэцэнд бүтээжээ.
Мөн 1993 онд бүтээсэн "Хүлээх газар" кинонд зөвлөх найруулагчаар ажиллаж байжээ.
Ё.Гантөмөр гуай ШШГГазарт газрын даргын албыг гүйцэтгэж байгаад хурандаа цолтойгоор гавъяаныхаа амралтанд гарч ач зээ нартайгаа жарган суугаа билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.