Цэвээний Зандраа
Монголын анхны хүүхэлдэйн кино "Хоёр найз"-ийг 1963 онд Ц.Зандраа зохиож, найруулж байсан түүхтэй. 1919 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн Цэвээний Зандраа гуайн мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Зандраа гуай…
Зохиогч Д.Золбаяр ·
Монголын анхны хүүхэлдэйн кино "Хоёр найз"-ийг 1963 онд Ц.Зандраа зохиож, найруулж байсан түүхтэй. 1919 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн Цэвээний Зандраа гуайн мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Зандраа гуай эх орны дайны үед ЗХУ-ын Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд суралцан 1948 онд кино зохиолч мэргэжлээр төгсөж ирсэн манай киноны анхны дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдийн нэг билээ. Дайны дараа мэргэжилтэй найруулагчгүйн улмаас 9 жил завсарласан уран сайхны киноны салхийг хагалж 1954 онд "Шинэ жил" гэдэг киног зохиож найруулснаар монгол киноны хөгжлийн гарааг эхлүүлсэн гавъяатан билээ. Ц.Зандраа гуай маш олон баримтат киног найруулсан туршлагатай найруулагч бөгөөд 1966 онд бүтээсэн "Эртний нутгийн солонго" баримтат киног бүтээх явцад ЗХУ-ын Кино архиваас жанжин Д.Сүхбаатарын жинхэнэ дүрсийг олж ашигласнаар манай ард түмэн их жанжиныхаа дүрийг анх харсан түүхтэй. Ц.Зандраа гуай мрнголын кино урлагийн анхны онолын номыг бичиж хэвлүүлсэн хүн юм шүү. Зандраа гуайн уран сайхны кинотой холбоотой цөөн баримтыг дурьдвал: 1954 он "Шинэ жил" зохиож найруулсан 1955 он "Гэм нь урдаа" зохиолч 1956 он "Манай аялгуу" зохиож найруулсан 1962 он "Бохир гарын нууц" зохиолч 1965 он "Гэмшил зэмлэл" зохиож найруулсан. 1959 он "Ардын элч" цагаан цэрэг 1975 он "Хань" Нарангийн аав 1976 он "Хүний амь" шүүгч. Эдгээр кинонд кинонд тогложээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.