Тогтмолын Эрдэнэ-Очир
"Гуниггүй залуу нас" киноны Улаанхүүгийн дүрд УАДБЧ-ын хөгжимчин Эрдэнэ-Очир гэдэг залуу тогложээ. Ж.Бунтар найруулагчийн кино хожим нь "Нар хиртсэн жил" нэртэйгээр гарч Улаанхүү гэдэг дүрийн нэр Чулуунхүү болж өөрчлөгджээ. Тогтмолын…
Зохиогч Д.Золбаяр ·
"Гуниггүй залуу нас" киноны Улаанхүүгийн дүрд УАДБЧ-ын хөгжимчин Эрдэнэ-Очир гэдэг залуу тогложээ. Ж.Бунтар найруулагчийн кино хожим нь "Нар хиртсэн жил" нэртэйгээр гарч Улаанхүү гэдэг дүрийн нэр Чулуунхүү болж өөрчлөгджээ. Тогтмолын Эрдэнэ-Очир Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул боловч 1952 онд Улаанбаатар хотод төржээ. 1971 онд ХБДС-ийн хуучир хөгжмийн ангийг төгсжээ. 1971-1974 онд УАДБЧ-д хөгжимчин. 1974-1976 онд хугацаат цэргийн алба. 1976-1993 онд ХЦДБЧ-д хөгжимчин, хөгжмийн багш, удирдаач, хөгжмийн зохиолчоор ажилласан. 1981-1986 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. 1974 он "Нар хиртсэн жил" Чулуунхүү 1978 он "Суварган цэнхэр уулс" дэслэгч Цэнд 1992 он "Цөвүүн цагийн богд" Өндөр гэгээн Занабазар 1994 он "Төрийн сүлд өршөө" Содном 1996 он "Их хааны удам" Довчин бэйс 200... "Уучлаарай хайрт минь" мөрдөн байцаагчид тогложээ. 1993 он МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдсан байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.