Зундуйн Галсанданзан
БНМАУ-ын гавъат жүжигчин Зундуйн Галсанданзан 1930 онд Ховд аймгийн Дарви суманд төржээ. Ховд аймгийн ХДТ-т жүжигчнээр ажиллаж байгаад хотод шилжиж ирээд Улсын Хүүхэд Залуучуудын театрт насаараа ажилласан юм. Галсанданзан гуайн монголын…
Зохиогч Д.Золбаяр ·
БНМАУ-ын гавъат жүжигчин Зундуйн Галсанданзан 1930 онд Ховд аймгийн Дарви суманд төржээ. Ховд аймгийн ХДТ-т жүжигчнээр ажиллаж байгаад хотод шилжиж ирээд Улсын Хүүхэд Залуучуудын театрт насаараа ажилласан юм. Галсанданзан гуайн монголын кино дэлгэцэнд анх жанжин Сүхбаатарын дүрийг бүрээсэн гавъяатай билээ. 1941 онд зөвлөлтийн киночид бүтээсэн Сүхбаатар киноны Сүхбаатарт ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Н.Свердлин тоглосоныг кино сонирхогчид сайн мэднэ. Харин театрын тайзнаа 1933 онд тавигдсан "Халхын баатар Сүхбаатар" жүжгийн Сүхбаатар жанжинд хожим ардын жүжигчин болсон З.Цэндээхүү гуай тоглосон нь театрын анхны монгол Сүхбаатарын дүр болжээ. 1943 онд Бөмбөгөр ногоон театрт "Талын баатар" жүжиг тавигдахад А.Цэрэндэндэв хоёр дахь жанжины дүр болсон байх аа. Хамгийн сонирхолтой нь энэ хүнд анх жанжины дүрийг бүтээх завшаан заяасан бол хожим хоёр ч кинонд Сүх жанжины эцэг Цагаан дээлт Дамдины дүрийг бүтээх хувь тохиосон юм. 1959 он "Ардын элч" жанжин Сүхбаатар 1963 он "Нүгэл буян" гэлэн Мишиг 1968 он "Нийслэл хүү" нэгдлийн дарга 1975 он "Эх бүрдийн домог" зууч өвгөн 1975 он "Сүхболдын яриа" 1976 он "Хүний төлөө" Самбуу 1979 он "Тууврын замд" явуулын эр
1983 он "Үүр цайхын өмнө" Дамдин 1984 он "Ард Аюуш" Лхамжав 1987 он "Мандах нарны туяа" Дамдин 1993 он "Өс хонзон" өвгөн
1994 он "Зүүдний цагаан унага" Бодь
1999 он "Тэнэгүүдийн орон" Мөн 90-ээд онд японы уран бүтээлчдийн "Цагаан морь" кинонд тогложээ. З.Галсанданзан гуай төрсөн ах З.Пүрэв гавъяаттай "Ард Аюуш" кинонд аав хүү болж тоглосон нь кино хальсанд мөнхөрөн бидэнд үлджээ. 1980 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолоор шагнагдсан бөгөөд 2001онд насан эцэслэсэн ажээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.