№102 Д.Цоодол
"-Энэ ч их дээрээс шидсэн чулуу даг аа. За хө олон жил түрүүлж биднийгээ баясгаж яваарай" гэдэг текс бол "Гарьд магнай" киноных гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ үгийг Далайцэрэн хүрээний банди нарт чулуугаар шидүүлж байхад нь авардаг…
Зохиогч Д.Золбаяр ·
"-Энэ ч их дээрээс шидсэн чулуу даг аа. За хө олон жил түрүүлж биднийгээ баясгаж яваарай" гэдэг текс бол "Гарьд магнай" киноных гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ үгийг Далайцэрэн хүрээний банди нарт чулуугаар шидүүлж байхад нь авардаг ард хэлдэг билээ.
Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Дашийн Цоодол 1937 онд Өвөрхангай аймагт төржээ. Аймгийн Соёлын ордонд жүжигчин, 1970-1989 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байсан энэ хүний тухай мэдээлэл мөн л хомс байгаа нь харамсалтай.
Цоодол гуайг "Ингэх гээд байсан юм" киноны бүтэлгүй гурвын нэг Дэрмээд тоглосноор нь манай үзэгчид сайн мэднэ.
1980 он "Гул Аранжин" архины найз
1982 он "Ингэх гээд байсан юм" Дэрмээ
1983 он "Гарьд магнай" ард
1984 он "Намрын халуун өдрүүд" Данзангийн жолооч"
1985 он "Мөнгөн буйл" шеф байгууллагын ажилтан
1987 он "Мандах нарны туяа" орчуулагч
1989 он "Хачин хүн"
1990 он "Одод орчих хязгаар" худалдан авагч
1991 он "Модон могой" Дамдин захирал
1992 он "Булингар" хоригдол
1993 он "Гал хам" Жамбаа
1994 он "Тэнгэрийн түшиг"
1995 он "Молом" францын кино. Ламд
1996 он "Их хааны удам" Балбар тавнан буюу Банжхай эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Жүжигчин Д.Цоодол гуай 2002 онд бурхан болсон юм.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №102.