№111 Доржийн Долгорсүрэн
"Сүүдэр", "Тууврын замд" киноны дүрүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин Д.Долгорсүрэнг та бүхэндээ сануулж байна.
Зохиогч Д.Золбаяр ·
"Сүүдэр", "Тууврын замд" киноны дүрүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин Д.Долгорсүрэнг та бүхэндээ сануулж байна.
Доржийн Долгорсүрэн 1958 онд Улаанбаатар хотод төржээ.
1976-1980 онд УБДС-ын кино драмын ангийг Ардын жүжигчин С.Сарантуяа, Д.Гүрсэд нарын хамт мөр зэрэгцэн сурч төгсжээ.
1980-1996 он хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж олон сайхан жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн.
Тэрээр сурагч байхдаа л концерт хөтлөж урлагт орсон байна.
1973 он "Өсвөр үеийнхэн" кино концертийн хөтлөгч
1975 он "Анхны хайрын дууль" Бүжин
1976 он "Хүний төлөө" сувилагч Алимаа
1979 он "Тууврын замд" Наранхишиг
1984 он "Ард Аюуш" Довчингийн төрсөн эх
1986 он "Сүүдэр" Цэвэл
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Жамухын эхнэр
1993 он "Ам цагаан хулгана" ээж
1994 он "Гэнэн сэтгэл" Чимгээ
1997 он "Цагаан дуганы гэгээ" Мялбогдын эх эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Жүжигчин Долгорсүрэнгийн хань нь "Говийн зэрэглээ"-ын сургуулийн захирал Хашхүүд тоглосон жүжигчин Г.Эрдэнэтогтох юм. Авьяаслаг хоёр жүжигчин маань дээд сургуулийн нэг ангийнх билээ.
Долгорсүрэн эгч урлагтаа хэвээрээ байсан бол гавьяат бүр ардын жүжигчин ч болох байсан. Гэхдээ удахгүй эргэн ирж үзэгч түмнээ баярлуулан төрийн хишгийг хүртэх байх аа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №111.