№114 Д.Алтангэрэлии
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат жүжигчин Дашдэлэгийн Алтангэрэлийг танилцуулж байна. Үзэгчид түүний өөрийн нэрийг мэдэхээсээ Молиго Очир, Боогоо, Самдан, белазны жолооч Очир гэвэл андахгүй ээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат жүжигчин Дашдэлэгийн Алтангэрэлийг танилцуулж байна. Үзэгчид түүний өөрийн нэрийг мэдэхээсээ Молиго Очир, Боогоо, Самдан, белазны жолооч Очир гэвэл андахгүй ээ.
1949 онд төрсөн тэрээр 7-р ангиа төгсөөд аймгийнхаа Соёлын ордонд дуучнаар орж байсан бөгөөд хэсэгхэн хугацаанд Улсын Драмын театрт жүжигчнээр ажиллаж байжээ. Гэвч 1978 оноос тээврийн тэрэгний жолооч хийдэг болсон байна. Жолооч болсон хэдий ч кинонд тоглосоор байжээ.
Түүний тоглосон анхны кино нь бололтой "Тунгалаг Тамир"-ын 3-р ангид ганц план байдаг юм байна. Заяын хүрээний зургийг Архангай аймгийн төвд авсан болохоор масовканд тоглоод кинонд тоглох сонирхолтой болсон ч байж болох юм.
1973 он "Тунгалаг Тамир-3" Заяын хүрээний сүсэгтэн
1975 он "Мартагдашгүй намар" илбэ үзэж оролцогч
1976 он "Хүний амь" цагдаагийн ажилтан
1978 он "Суварган цэнхэр уулс" бага түрүүч Дорлиг
1979 он "Үүрийн цолмон" Самдан
1979 он "Хоньчин Найдан" Зоригт
1981 он "Гэрлэж амжаагүй явна" Очир
1981 он "Хатанбаатар" Боогоо буюу Тогоо
1983 он "Гарьд магнай" молиго Очир
Жүжигчин Алтангэрэл "Гарьд магнай" киноныхоо зургийг авахуулж дуусаад "нээлтэн дээр уулзацгаая" гэж яваад эргэж ирээгүй гэнэ лээ хөөрхий.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №114.