№134 Доржийн Сэдэд
Гавъяатгүй гавъяат жүжигчин Сэдэд гуайн фильмографийг дахин бүрэн болгосноор та бүхэнд толилуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Гавъяатгүй гавъяат жүжигчин Сэдэд гуайн фильмографийг дахин бүрэн болгосноор та бүхэнд толилуулъя.
Доржийн Сэдэд 1925 онд Төв аймгийн Баянцогт суманд төржээ. Сумынхаа клубт уран сайханчаар орсноор уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Улмаар аймгийн ХДТ-т жүжигчин, 1954 оноос Хүүхдийн театрт, мөн Армийн театрт тус тус жүжигчнээр ажиллаж олон арван жүжиг, кино, телевизийн жүжигт тоглосон байна.
1960 он "Салхины амт" таксины жолооч
1961 он "Гологдсон хүүхэн" ард
1962 он "Бохир гарын нууц" Гончиг
1962 он "Түмний нэг-2" наймаачин
1964 он "Тус биш ус" жолооч
1968 он "Өглөө" морины наймаачин
1969 он "Талын цуурай" Лутаа
1969 он "Улаан дарцаг" эсэргүүн
1972 он "Ичээндээ нь" тагнуул
1975 он "Сүхболдын яриа" эсэргүүн
1975 он "Эх бүрийн домог" баян эр
1978 он "Солонгын таван өнгө" тоглоомчин
1979 он "Газрын үнэр" жолооч
1979 он "Халгай-1" ажилтан
1980 он "Хүний сайхан сэтгэл" ашигч эр
1980 он "Гул Аранжин" нутгийн хүн
1981 он "Хатанбаатар" Дэрмэн
1982 он "Хуучин сүмийн нууц" манаач
1982 он "Тоншуул-1" усанд ордог эр
1983 он "Сахиус уу, сахиул уу" Дэлгэр
1983 он "Гарьд магнай" гурил эвдэгч эр
1983 он "Үүр цайхын өмнө" Ойдов
1984 он "Зарлаагүй дайны оршил" нутгийн ард
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" Балдан
1990 он "Сүүн цагаан өргөө" өвөрлөгч
1991 он "Тэнгэрийн сахил" бурханч өвгөн
1992 он "Эргүнэ хунгийн домог" Ерэнтэй
1992 он "Соёо" үзмэрч өвгөн Сэдэд
1992 он "Эрэл" өвгөн
1994 он "Төрийн сүлд өршөө" ОАУСК Равсал
1995 он "Молом" францын кинонд тус тус тогложээ.
Мөн "Эцсийн тушаал" теле жүжигийн Бадрахын дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд үлдсээн.
Д.Сэдэд гуай төр засаг ивээхийг хүлээсээр 1996 онд бурхны оронд мордсоон хөөрхий.
Сэдэд гуайг ямар олон янзын дүрд хувирч байсныг зурагнуудаас хараарай.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №134.