№332 Х.Авирмэд
Кино үйлдвэрийн жолооч Авирмэд гуайн талаар дахин пост оруулъя. Учир нь хоёр жилийн өмнө бичиж байснаас хойш олон кинонд тоглосныг нь олж мэдсэн тул нэмж орууллаа.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино үйлдвэрийн жолооч Авирмэд гуайн талаар дахин пост оруулъя. Учир нь хоёр жилийн өмнө бичиж байснаас хойш олон кинонд тоглосныг нь олж мэдсэн тул нэмж орууллаа.
Насаараа кинонд ажиллачихаад нэр ч үгүй, дүрс ч үгүй үлддэг камерын арын олон гавъяатгүй гавъяатнууд байдаг юм шүү.
Хэд хэдэн кинонд дүрээ үлдээсэн нэгэн азтанг өнөөдөр танилцуулъя.
Лэхтваген буюу киноны гэрлийн машины жолооч Авирмэд гуай
1962 он "Түмний нэг-2" жолооч
1968 он "Өндөр ээж" жолооч
1974 он "Нар хиртсэн жил" ард
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" урлагийн бригадын жолооч
1979 он "Газрын үнэр" шорлог хийдэг эр
1982 он "Ингэх гээд байсан юм" жимсчин
1982 он "Тэмцлийн оч" даалуучин
1983 он "Гарьд магнай" наадмын үзэгч
1985 он "Фронтод явах өргөдөл" жолооч
1988 он "Уул усны үр сад" даалуучин кинонуудад олны хэсэгт тоглож дүрээ мөнхөлжээ.
Кино үйлдвэрт байсан ахмадууд маань энэ хүний талаар болон өөр олон сайхан хүмүүсийн талаар дурсамжаа хуваалцана гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №332.