№42 Цэвэлмаагийн Готов
Түгжилд тоглосон хүн бол Улсын Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин Ц.Готов юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Түгжилд тоглосон хүн бол Улсын Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин Ц.Готов юм.
Цэвэлмаагийн Готов 1932 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ.
1963 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд насан эцэслэтлээ Хүүхэд Залуучуудын театрт жүжигчнээр ажилласан ажээ.
Ард түмэндээ Түгжилийн дүрээрээ овоглуулсан Готов гуай мэдээж Түгжил шиг муу хүн, муухай хүн байгаагүй ээ. Харин ч залуудаа хүүхнүүдийн харцыг булаасан сайхан эр байсан гэнэлээ.
"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" кинонд тоглосон офицерыг нь харахад монгол цэрийн жавхаа нүднээс нь гэрэлтдэг.
1956 он "Манай аялгуу" автын багш
1962 он "Баясгалан" гуанзны эрхлэгч
1964 он "Тус биш ус" Чүлтэм
1965 он "Хүний мөр" нисгэгч Сумъяа
1966 он "Төөрсөөр төрөлдөө" Жамц
1969 он "Талын цуурай" Чулуун
1970-73 он "Тунгалаг Тамир" Түгжил
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" хурандаа Доржсүрэн
1973 он "Баянбулгийнхан" аварга тууварчин
1974 он "Нэг ангийн хоёр’ захирал
1975 он "Хань" олны хэсэгт
1978 он "Газрын жигүүр" боловсон хүчин
1979 он "Үүрийн цолмон" малын эмч зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн тэрээр 1980 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин цол хүртсэн юм. Тавхан жилийн дараа ертөнцийн мөнх бусыг үзсэн нь харамсалтай ч хайртай театраа үгүй болохыг хараагүй нь азтай хөөрхий.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №42.