№574 Норовын Хуяг-Очир
Хуяг-Очир багшийгаа дурсмаар санагдав. Намайг оюутан байхад даруухан, дөлгөөхөн ийм нэгэн багш хослол зургийн уран чадварын хичээл ордог байлаа.
Зохиогч Д.Золбаяр ·
Хуяг-Очир багшийгаа дурсмаар санагдав. Намайг оюутан байхад даруухан, дөлгөөхөн ийм нэгэн багш хослол зургийн уран чадварын хичээл ордог байлаа.
Х.Дамдин гуай, Д.Баттулга багш нарыг төгсөж ирээгүй байхад л "Элбэг дээл", "Үүрээр" кинонуудын ерөнхий оператороор ажилласан эртний хүн байгаа юм. Тэгсэн мөртлөө СТА-наас өөр шагналгүй гэхээр аргагүй л даруухан хүн байсан даа.
Норовын Хуяг-Очир багш 1934 онд Улаанбаатар хотод төрсөн. 1950-1953 онд Холбооны техникум төгссөн. 1954-1956 онд Улсын төв театрт хөгжимчин хийж байгаад Монгол Кино үйлдвэрт оржээ.
1957 онд Кино үйлдвэр 50 гаран залуучуудыг Мосфильм студид нэг жилийн хугацаатай дадлага хийлгэсэн байдаг. Мэргэжлийн боловсон хүчинтэй болох гэсэн бодлого л доо. Түүний ч үр дүнд олон уран бүтээлчид төрсөн түүхтэй. Хуягаа багш тэндээс л кино операторын онолыг сурч авчээ. Хожим Киев хотын Киноны дээд сургуульд хослол зургийн мэргэжил эзэмшсэн гэдэг.
Ингээд Монгол кино үйлдвэрт оператор болсон хэрэг.
1960 он "Элбэг дээл"
1961 он "Үүрээр"
1975 он "Алтан соёмбын дуулал" кино концерт
1993 он "Гал хам-2"
1995 он "Тэнгэрийн түшиг" кинонуудын ерөнхий оператороор ажиллажээ.
"Гурван найз", "Морьтой ч болоосой", "Хил дээр" зэрэг кинонуудад туслах болон 2-р оператороор, мөн:
1960 он "Хотын хөдөлгөөний дүрмийг биелүүлье"
1960 он" Секу-Туре манай оронд"
1968 он "Түмний эх"
1970 он "Төмөр дуулга"
1970 он "Амссаар амссаар"
1971 он "Найрамдлын гэрээ хэлэлцээрийн 50 жил"
1972 он "Намрын аяс"
1973 он "Нуурын дуун"
1973 он "Манай зохиолчид"
1973 он "Дэлгэр зун"
1973 он "Эрик Хонеккер"
1974 он "Аваргын дэвжээ"
1974 он "Миний Улаанбаатар"
1975 он "Их ойн өдрүүд"
1975 он "Вьетнамаас сурвалжилсан тэмдэглэл"
1976 он "Хар хөрсний булаг"
1976 он "Аюултай чиг шугам"
1977 он "Булган нутгийнхан"
1977 он "Бүхнийг хүүхдийн төлөө"
1978 он "Октябрь-Манай баяр"
1978 он "ЗСБНХУ-ын соёлын өдрүүд манай оронд"
1978 он "Говь-77"
1978 он "Бүхий олон багачууд"
1979 он "Энэрэнгүй үйлстэн"
1979 он "Атрын тухай өгүүллэг"
1979 он "Наран үүрд мандаг"
1980 он "Болгарын соёлын өдрүүд монголд"
1980 он "Их Лениний заасан замаар"
1980 он "Миний сайхан ээж"
1981 он "Ээжийн алдар"
1981 он "Монголын их анд нөхөр"
1982 он "Манай холбоочид өчигдөр, өнөөдөр"
1983 он "Байгалийн гурван эрдэнэ"