№59 Буниагийн Санжмятав
"Тунгалаг Тамир"-ын Галсанд Буниагийн Санжмятав гэдэг хүн тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Тунгалаг Тамир"-ын Галсанд Буниагийн Санжмятав гэдэг хүн тогложээ.
Санжмятав 1953 онд Урлагийн сургууль, 1961 онд МУИС-ийг театрын найруулагч мэргэжлээр төгсөөд Сүхбаатар аймгийн Соёлын ордонд найруулагч хийж байжээ.
1967 онд монголд телевиз байгуулагдахтай холбогдон телевизийн курс хичээллэхэд сурч төгсөөд Төв телевизэд найруулагч, редактороор ажилласаар насандаа суусан байна.
Санжмятав гуай:
1956 онд "Бидэнд юу саад болж байна" киноны загнуулан гарын үсэг зурдаг Мөр дарга
1970 онд "Тунгалаг Тамир-1-р анги" Галсан
1973 онд "Тунгалаг Тамир-3-р анги" Галсан
1983 онд Х.Дамдин найруулагчийн "Үүр цайхын өмнө" кинонд пүүсний данжаадын зарц хятадад тоглож кино хальсанд мөнхөрчээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №59.