№60 Ч.Авирмэд
"-Балчир хүүхэдтэй яаж болдог юм бол оо.." хэмээн доогтой инээх Иштөмөрийн дүрд жүжигчин Чойжилын Авирмэд тоглосон юм.
Зохиогч Д.Золбаяр ·
"-Балчир хүүхэдтэй яаж болдог юм бол оо.." хэмээн доогтой инээх Иштөмөрийн дүрд жүжигчин Чойжилын Авирмэд тоглосон юм.
Ч.Авирмэд гуай 1935 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төржээ.
1967 онд УБДС-ын кино драмын ангийг Латиф гуайтай хамт төгссөн байна. Төгсөөд Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчнээр орж олон жүжгийн гол болон туслах дүрд тогложээ.
1964 он "Тус биш ус" жолооч
1965 он "Зэрэг нэмэхийн өмнө" адуучин, орлон тоглогч
1966 он "Цэргийн хүү" эмнэлгээс гардаг цэрэг
1966 он "Төөрсөөр төрөлдөө" Дорж
1977 он "Дэгдээхэй нас" жолооч
1979 он "Хоньчин Найдан" багш лам
1981 он "Хатанбаатар" Дарьзав
1983 он "Сахиус уу, сахиул уу" цагчин
1984 он "Ард Аюуш" ноён
1988 он "Мандухай цэцэн хатан" Иштөмөр ноён
1992 он "Эргүнэ хонгийн домог" Алх дархан
1992 он "Шувууд буцах намар" Балдан
зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээсэн юм.
Авирмэд гуай "Ягаан Гажид хэмээх МУГЖ Ц.Цэнд-Аюуш гуайн насны хань нь билээ.
Ц.Авирмэд гуайг "Бадарч тахар" Цэрэннадмид гуайтай их андуурдаг юм шүү.
Фильмографаас нь харахад энэ хүн 1966-1977 оны хооронд арав гаран жил кинонд тоглоогүй бололтой нь сонин юм. Та бүхэн дурьдагдаагүй өөр кино байвал хэлээрэй.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №60.