№64 С.Бужгар
Монгол улс урлагийн дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэж эхэлсний илрэл нь 1963 онд УБДС-д кино драмын жүжигчний ангийн анхны төгсөлт байлаа. Энэ ангийг 20 гаруй залуус төгссөнөөс хожим нь алдартай жүжигчин болсон нь олоон.…
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол улс урлагийн дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэж эхэлсний илрэл нь 1963 онд УБДС-д кино драмын жүжигчний ангийн анхны төгсөлт байлаа. Энэ ангийг 20 гаруй залуус төгссөнөөс хожим нь алдартай жүжигчин болсон нь олоон. Тэдний нэг нь БНМАУ-ын гавъяат жүжигчин Санжаагийн Бужгар билээ.
Бужгар гуай 1939 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд таржээ.
1959- 1963 онд УБДС-ийн кино драмын ангиыг төгсөөд
1963-1976 онд Улсын Драмын театрт,
1976 оноос Дархан хотын "Залуучууд" театрт жүжигчинээр ажиллаж олон жүжгийн гол бол туслах дүрүүдийг бүтээжээ.
Театрт Лениний дүрийг чадварлаг бүтээсэн гэж ахмад жүжигчид бахархан дурсаж байхыг сонсож байлаа.
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" шатар тоглогч
1963 он "Нүгэл буян" Найдан гэлэн
1965 он "Ус" малчин залуу
1965 он "Хүний мөр" уурхайчин
1968 он "Өндөр ээж" жолооч Ойдов
1968 он "Нийслэл хүү" малын эмч Мэндээ
1968 он "Өглөө" Бумцэнд
1971 он "Тэмцэл" Бумцэнд
1972 он "Ичээнд нь" Сандуйжав
1974 он "Уулзалт" нисгэгч
1976 он "Хонины найр" Гунгаа
1979 он "Газрын үнэр" Чулуун
1980 он "Говийн зэрэглээ" нэгдлийн дарга
1983 он "Сахиус уу, сахиул уу" Нянгар
1986 он "Ирж яваа цаг" Шадав
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Хучир.
1992 он "Цөвүүн цагийн Богд" Сүнгэрэл тайж
1995 он "Зүрх зогсохгүй" инженер.
1995 он "Молом" (франц) Мөнх хаанд тоглох жүжигчин
Эдгээр дүрүүдийг кино дэлгэцнээ үлдээжээ.
С.Бужгар гуайн гэргий нь "Тунгалаг Тамирын Дулмаа" хэмээн олон түмэнд танигдсан МУГЖ Ш.Дэлгэржаргал эгч билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №64.