№74 Цэндийн Цэнд-Аюуш
Ягаан Гажидаа дурсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Ягаан Гажидаа дурсая.
МУГЖ Цэндийн Цэнд-Аюуш гуай 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.
1954 онд Улсын Төв Театраас жүжигчин шалгаж авах шалгалтанд тэнцэж ардын жүжигчин болсон Ц.Гантөмөрийн хамт дагалдан жүжигчинээр театрын хаалгийг татсан түүхтэй.
Хожим нь Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуулийг төгсөж боловсролоо дээшлүүлсэн гэнэ лээ.
1954-1960 онд Хүүхдийн театр жүжигчин,
1960-1963 онд Монголын радио, МонЦаМэ-д нэвтрүүлэгч хийж байсан байна.
1963 оны 7-р сарын 1-нээс Монгол Кино үйлдвэрийн жүжиг ангид орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчинээр орж ажиллажээ.
Олон зуун кинонд дуу оруулсанаас "Ийм нэгэн явдал" киноны Людмила Прокофьевна Калугинад дуу оруулсныг нь л хальт сануулахад хангалттай биз ээ.
Кинонд л тоглохын бөөн хүсэл болсон залуу бүсгүй Э.Оюун багшийгаа кинонд тоглуулж өгөөч гэж байнга гуйдаг байжээ. Тэгээд багш нь Ц.Зандраа найруулагчид хэлж "Манай аялгуу" киноны эпизодид тоглуулсанаар кино урлаг түүнд үүдээ нээсэн гэдэг.
1956 он "Манай аялгуу"
1964 он "Тус биш ус" Доржийн эхнэр
1965 он "Сэтгэлийн дуудлагаар" Дэжид
1968 он "Нийслэл хүү" Ягаан Гажид
1968 он "Өглөө" Лхам
1969 он "Агуйн нууц" вагоны зорчигч
1973 он "Моторын дуу" тэмээчин
1974 он "Тамирын охин" Норов
1976 он "Хүний амь" Эрдэний ээж
1976 он "Хүний төлөө" Лувсангийн эхнэр
1977 он "Зуслангийн найзууд" хөрш
1978 он "Газрын жигүүр" жижүүр
1980 он "Гул Аранжин"
1980 он "Өнөр бүл" Гүндэгмаа
1985 он "Фронтод явах өргөдөл" Галсангийн эхнэр
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" саальчин
1993 он "Монголын гурван өдөр"
Зэрэг
2009 он "Орхидос"
2010 он "Цасан охин"
2013 он "Сарны гөлөг" кинонуудад дүр бүтээжээ.
"Өглөө" киноны Дамирангийн хадам эх Лхамд тоглохдоо Цэнд-Аюуш гуай 32-хон настай байсан байгаа юм даа...
Цэнд-Аюуш гуайн тоглосон өөр кинонуудыг бичээрэй.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №74.