№82 Аюурзанын Очирбат
Үзэгчид Очирбат гуайн кинонд тоглосон анхны дүр нь Итгэлт гэж боддог. Гэтэл 1966 онд Сумхүү багшийн "Төөрсөөр төрөлдөө" кинонд Ц.Готов гуайтай хамт хилийн хулгайч нарын нэгэнд тоглосон байдаг юм. Мөн урьд нь "Өглөө" киноны…
Зохиогч Д.Золбаяр ·
Үзэгчид Очирбат гуайн кинонд тоглосон анхны дүр нь Итгэлт гэж боддог. Гэтэл 1966 онд Сумхүү багшийн "Төөрсөөр төрөлдөө" кинонд Ц.Готов гуайтай хамт хилийн хулгайч нарын нэгэнд тоглосон байдаг юм. Мөн урьд нь "Өглөө" киноны Данзангийн дуу хоолойг оруулж байсныг одоо ч киноноос нь сонсож болно. Аан бас "Ирж яваа цаг" киноны Шадавын дуу хоолойг бас хийсэн гэдгийг анзаардаг уу?
Ардын жүжигчин Аюурзанын Очирбат 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төржээ. 19 нас хүртлээ хөдөө мал дээр өссөн залуу 1947 онд хотод ирээд Урлагийн сургуульд орсон байна.
1950 онд алдарт Цагааны Цэгмид багшийнхаа удирдлага дор хожим найруулагч болсон Д.Хишигт, "Сэлэм Тогмид" -д тоглодог Ц.Цэрэндорж нартай хамт төгсчээ. Дөнгөж төгссөн нэг ангийн 13 залууг багштай нь хамт шинээр байгуулсан Хүүхдийн театрт жүжигчнээр томилсон байна. Очирбат гуайн "Зөвхөн миний эргэцүүлэл буюу солиорол" номноос түүний тухай илүү ихийг мэдэж болно.
1966 он "Төөрсөөр төрөлдөө" хилийн хулгайч
1970-1973 он "Тунгалаг Тамир" Итгэлт
1976 он "Хүний амь" шүүгч.
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Жунай
1981 он "Говь Хянганд тулалдсан нь" япон генерал
1981 он "Хатанбаатар" Тогмид
1982 он "Хуучин сүм" хурандаа
1983 он "Сахиус уу, сахиус уу" японы тагнуулын дарга
1983 он "Саруул талын ерөөл" эрдэмтэн
1987 он "Үлгэр дууссан хойно" өвгөн
1988 он "Мандухай цэцэн хатан" Сатай сайд
1989 он "Хачин хүн" Гончиг
1990 он "Тод магнай" Мятав
1991 он "Тэнгэрийн сахил" Дамбий
1992 он "Цөвүүн цагийн богд"
1992 он "Агарын гурван сүлжээ" Дарам
1993 он "Өс хонзон" Лодон
1993 он "Хүлээх газар" Дамбий
1993 он "Саятан" босс
1994 он "Зүүдний цагаан унага" Нэрэн
1994 он "Төрийн сүлд өршөө" ОАУСК гамингийн офицер
1995 он "Хамлет их говийн жонон" галзуу
1995 он "Чин ван Ханддорж" Сандо амбан
1997 он "Цагаан дуганы гэгээ" Дорж гэлэн
1998 он "Догшин хутагтын сахиус" өвгөн
1999 он Тэнэгүүдийн орон"
2001 он "Мөрөөдлийн хөлөг онгоц" ОАУСК
2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн" Байгалийн аав
2007 он "Надтай гэрлээч" өвөө
2009 он "Би чамд хайртай-2"
2010 он "Миний муу аав"
2012 он "Тэнгэрийн хүү" Тэнгэр өвөө
2013 он "Хувь тавилангийн ээдрээ" ОАУСК
2013 он "Ерөнхийлөгчийн туслах" өвөө эдгээр кинонуудад тогложээ.
"Од" кино театрын орчим явж байгаад би Огоотой таарав. "-Сайн байна уу?" гээд үнсүүлтэл намайг нэг л таньж ядаад "-Би чиний кинонд тоглол уу?" гэнэ. Киноны л хүн байна гэж бодож байх шиг. "-Тиймээ Ээждээ үнсүүлэхсэн..." гэтэл "-Аан Шукшин!" гээд намайг дахин үнсэж билээ. Тэр уулзалт сүүлчийнх байсныг тухайн үедээ мэдээгүй л өнгөрч дээ.