№83 Ж.Дорлигжав
Жанцангийн Дорлигжав 1943 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Жанцангийн Дорлигжав 1943 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төржээ.
1963 онд аймгийнхаа Соёлын ордонд жүжигчнээр орсон байна. Энэ хооронд олон жүжиг болон концертонд оролцож туршлага хуримтлуулжээ.
1975 онд Улаанбаатар хотод ирж Улсын Драмын театрт жүжигчнээр орсон байна.
Хотод ирмэгц найруулагч Д.Жигжид гуайн "Хүний төлөө" кинонд "Нударга Гэндэн" хэмээх жижигхэн дүрд тоглосон нь Дорлигжав гуайг кино урлагт орох үүд хаалгыг нээсэн юм.
1976 он "Хүний төлөө" нударга Гэндэн
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Лантуу
1979 он "Тууврын замд" Хэнчбиш
1982 он "Тэмцлийн оч" Лутаа
1982 он "Ингэх гээд байсан юм" жолооч
1984 он "Ард Аюуш" хүрднээс хүүхэд олдог эр
1985 он "Мөнгөн буйл" Гочоо заан
1985 он "Галын урсгал" Нударга Ориг
1986 он "Харуул занги" Цэрэнжав занги
1988 он "Мандухай цэцэн хатан" дархан
1992 он "Бэрсүүт жүрж" Дорлиг
1992 он "Соёо" захирал
1992 он "Найрын ширээний ууц" Дорж
1993 он "Саятан"
1993 он "Жас өдөр"
1993 он "Монголын гурван өдөр" малчин
1994 он "Жирийн хүмүүс"
1994 он "Наймаачин" Дампил.
Эдгээр кинонуудын гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Баянхонгорынхон Дорлигжав гуайн нэрэмжит "Инээдмийн дугараа" наадмыг инээдмийн баярын өдөр зохион байгуулдаг болсон гэнэ лээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №83.