№86 С.Сүхбаатар
Монголд гуравхан байдаг мэргэжлийн кино жүжигчний нэг Сүрэнгийн Сүхбаатарыг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Монголд гуравхан байдаг мэргэжлийн кино жүжигчний нэг Сүрэнгийн Сүхбаатарыг танилцуулъя.
С.Сүхбаатар гуай 1939 онд Увс аймагт төржээ.
1956-1962 онд ЗХУ-ын БХКУДС-ийн кино жүжигчний ангийг төгссөнөөр монголын анхны дээд мэргэжилтэй кино жүжигчин болсон юм. Хожим Л.Тунгалаг ("Талын цуурай" киноны Дарьд тоглосон), Н.Сувд хоёр л энэ мэргэжлийн дипломыг албан ёсоор авсан билээ.
С.Сүхбаатар гуай жүжигчнээс гадна олон кинонд 2-р найруулагч хийж байсан төдийгүй мөн олон орчуулгын кинонуудын найруулагч, дуу оруулагч жүжигчнээр ажилласан юм.
Тоглосон кинонуудыг нь дурьдахад л монголын ард түмэн андахгүй ээ.
1961 он "Алтан өргөө" Ёроов
1962 он "Баясгалан" Чулуун
1965 он "Ус" Өлзий
1965 он "У твоего порога"
Коротко лето в горах
1966 он "Цэргийн хүү" өвчтөн цэрэг
1969 он "Талын цуурай" Буян
1970 он "Хүргэн хүү" нэгдлийн гишүүн
1970-1973 он "Тунгалаг Тамир" Жамбал
1972 он "Ичээнд нь" Даш
1974 он "Уулзалт" хянагч
1974 он "Нар хиртсэн жил" айл асуудаг аянчин
1979 он "Тойрох хуудас" Готов
1979 он "Газрын үнэр" тракторчин
1982 он "Хуучин сүм" хошууч
1985 он "Би чамд хайртай" Үрлээгийн аав
1985 он "Ацаг шүдний зөрөө"
1986 он "Намар нахиалсан мод" дарга
1987 он "Мандах нарны туяа" Дэндэв
Эдгээр кинонуудад тоглож кино хальснаа мөнхөрчээ.
С.Сүхбаатар гуай 1991 онд 52-хон насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн нь харамсалтай.
Охин нь "Загийн алим" киноны Сүрэнд тоглодог С.Ундрал юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №86.