№87 Доржийн Цэрэндулам
Та бүхэн БНМАУ-ын Ардын жүжигчин Д.Цэрэндулам гуайг хир мэдэх вэ?
Зохиогч Д.Золбаяр ·
Та бүхэн БНМАУ-ын Ардын жүжигчин Д.Цэрэндулам гуайг хир мэдэх вэ?
Доржийн Цэрэндулам 1910 онд Төв аймгийн Лүн суманд төржээ.
1928-1929 онд хоршооны түр сургуульд суралцаж Өндөр хоршоонд худалдагч хийж байсан байна.
1930 онд театрын сургуульд орж 1931 оноос 1970 онд тэтгэвэрт гартлаа Төв театрт жүжигчнээр ажиллажээ.
1940 онд Улсын гавъяат жүжигчин,
1960 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цолоор тус тус шагнагджээ.
1942 он "Сүхбаатар"
1959 он "Морьтой ч болоосой" сүүн тасгийн эрхлэгч
1962 он "Хүний мөр-2" их сургуулийн багш
1965 он "Зэрэг нэмэхийн өмнө" Дондогдулам хатан
1969 он "Талын цуурай" багш
1974 он "Уулзалт" Бадамхандын ээж
1978 он "Газрын жигүүр" Ширнэнгийн ээж
1980 он "Өнөр бүл" Гармаа тортой юмыг нь дайрч унагахад загнадаг авгай
1991 он "Тэнгэрийн сахил" Дамдин бишрэлт
1992 он "Буяны нүгэл" Оожоо эмгэн
1993 он "Бүсгүйн завилгаа" эмээ
зэрэг кинонуудад тоглож дүрээ үлдээжээ.
Цэрэндулам гуайг "Хүргэн хүү" киноны Жамц баяны эхнэр Аюушид тоглодог Л.Цэндсүрэн гуайтай их андуурдаг шүү.
Ардын жүжигчин Д.Цэрэндулам гуайн тухай 2011 онд "Монголын урлагийн анхны Мандухай" гэдэг жижигхэн ном гарсан байдаг юм.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №87.