Аюушийн Пагма
"Хөхөө гэрлэх дөхлөө" киноны шууданч өвгөнийг та бүхэн санаж байгаа байх. Энэ хүн цөөн боловч хэдэн кинонд тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Хөхөө гэрлэх дөхлөө" киноны шууданч өвгөнийг та бүхэн санаж байгаа байх. Энэ хүн цөөн боловч хэдэн кинонд тогложээ.
Аюушийн Пагма гэх энэ хүн Барилгачдын Соёлын ордонд жүжигчин, тайз засалч байсан бололтой юм.
1936 он "Монгол хүү" бөхийн хөлийн цэц
1939 он "Сүрэг чоно" Наваанжамба
1957 он "Сэрэлт" лам
1959 он "Ардын элч" ноён
1962 он "Түмний нэг" лам
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" шууданч Шагдар зэрэг дүрүүдэд тоглосон нь одоогоор мэдэгдээд байна.
"Сүрэг чоно" кинонд тоглож байсан гэхээр Бөмбөгөр ногоон театрын үед жүжигчин байсан болж байна. Иймээс "Сүхбаатар", "Цогт тайж" кинонуудад ч тоглож байсан байж болзошгүй юм.
"Ардын элч", "Хөхөө гэрлэх дөхлөө" кинонуудын дүрийнх нь дуу хоолойг гавьяат жүжигчин У.Осор гуай оруулсан байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.