Ламзавын Далайхүү
Үзэгчид киноноос жүжигчдийг л харж таньж биширдэг. Гэтэл дурангийн ард ажилладаг уран бүтээлчдийг төдийлөн сайн мэддэггүй билээ. Тиймээс "Монгол кино" үйлдвэрийн монтажчин, баримтат кино найруулагч Л.Далайхүү гуайг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Үзэгчид киноноос жүжигчдийг л харж таньж биширдэг. Гэтэл дурангийн ард ажилладаг уран бүтээлчдийг төдийлөн сайн мэддэггүй билээ. Тиймээс "Монгол кино" үйлдвэрийн монтажчин, баримтат кино найруулагч Л.Далайхүү гуайг танилцуулъя.
Ламзавын Далайхүү 1929 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ.
Багад нь ээж нь бурхан болсон тул аавтайгаа өсжээ.
1940-1944 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургуульд суралцсан байна.
1945 онд "Монгол кино" үйлдвэрт монтажчины дагалдахаар ажилд орж "Цогт тайж" кинонд ажиллан кино урлагтай хувь заяагаа холбожээ.
1956-1957 онд ЗХУ-ын "Мосфильм" кино студид дадлагажсан юм.
1962-1979 онд кино үйлдвэрийн позитив монтажийн цехийн даргын албыг хашиж байсан билээ.
1986 оноос гавъяаныхаа амралтыг эдэлж эхэлсээн.
Л.Далайхүү гуай олон арван баримтат кино, кино мэдээ хийснийг эс тооцоод уран сайхны киноны фильмографийг нь толилуулая.
1945 он "Цогт тайж"
1957 он "Сэрэлт"
1962 он "Улаанбаатарт байгаа миний аавд"
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө"
1963 он "Толбот хивс"
1963 он "Аман хуур"
1965 он "Зэрэг нэмэхийн өмнө"
1971 он "Тэмцэл"
1972 он "Тулалдааны өмнө"
1976 он "Хүний төлөө" эдгээр кинонуудыг монтажлажээ.
Далайхүү гуайн хань нь монгол киноны нэрт дууны найруулагч З.Гаваа гуай билээ. Мөн охин нь аавынхаа мэргэжлийг ЗХУ-д эзэмшин Монголын радиод ажиллаж байсан бөгөөд одоо СУИС-ийн РТВМУС-ийн Болор багш юм.
2003 онд Улаанбаатарын кино наадмын анхдугаарыг санаачлан зохион байгуулж байхад "Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч" гэдэг номинацийн шагналыг гардуулах үед нүүр тулж явсанаа дурсахад таатай байна.
Талархал: Ээжийнхээ материалууд болон "Талын цуурай" кинонд олны хэсэгт халх эхнэр болж тоглож байсан зургийг өгсөн Болор багшид баярлалаа.
Эх сурвалж: Д.Золбаяр.