Лха
Ёстой л алтан үеийн төлөөлөгч, саяханыг хүртэл бидэнтэй хамт байгаад буцсан БНМАУ-ын гавьяат жүжигчин Лха.Долгор гуайг дуръсан хүндэтгэе.
Зохиогч Д.Золбаяр ·
Ёстой л алтан үеийн төлөөлөгч, саяханыг хүртэл бидэнтэй хамт байгаад буцсан БНМАУ-ын гавьяат жүжигчин Лха.Долгор гуайг дуръсан хүндэтгэе.
Лхамжавын Долгор 1922 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ.
1941-1943 онд Урлагийн сургуульд суралцан Улсын төв театрт жүжигчнээр орж ажиллажээ.
1971 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртсэн байна.
1945 он "Цогт тайж" хөгжимчин
1956 он "Манай аялгуу" найранд оролцогч
1959 он "Ардын элч" баригдсан эмэгтэй
1960 он "Элбэг дээл" Сэвжидмаа
1962 он "Толбот хивс" Должин
1972 он "Эхлэлт" Данзангийн эх
1975 он "Хань" Нарангийн ээж
1978 он "Суварган цэнхэр уулс" байлдагч Сүрэнгийн эх
1993 он "Мичидийн зургаан гялаан" Мэнд
1995 он "Тэнгэрийн түшиг" эх
1998 он "Далд уянга" нутгийн хөгшин
Эдгээр кинонуудад тоглосон дүрүүдийг л тэмдэглэж авчээ. Өөр кинонд тоглосон байж магад. Та бүхэн мэдэх бол хэлээрэй.
(Жич: 1995 онд бүтээгдсэн "Өдрийн оддын зүгт" кинонд тоглосон сураг байгаа ч уг кино олдохгүй байгаа тул магадлаж чадсангүй ээ.)
Эх сурвалж: Д.Золбаяр.