Балсандоржийн Жадамба
Алдарт гавъяат жүжигчин Жадамба гэдэг хүнийг эргэн дуръсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Алдарт гавъяат жүжигчин Жадамба гэдэг хүнийг эргэн дуръсая.
"Монгол хүү" кинонд Цэвээн шууд л "Засгийн газар хаа байна?" гээд давхиж ирээд сайдтай уулздаг шүү дээ. Тэр сайдад тоглосон хүн бол гавьяат жүжигчин Б.Жадамба билээ.
Балсандоржийн Жадамба 1900 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төржээ. Санхүүгийн техникумд суралцаж байсан тэрээр 1930 оноос Улсын төв театрт жүжигчнээр ороод насан эцэслэтлээ театрт зүтгэжээ.
1936 он "Монгол хүү" сайд
1940 он "Анхдугаар хичээл" цэрэг
1941 он "Сүхбаатар" гамингийн бага дарга
1942 он "Морин цэрэг, танкист" Цэрэн
1945 он "Цогт тайж" ордныг сүйтгэгчид тоглосоныг нь тогтоолоо.
Б.Жадамбаа гуай 1953 онд нас барсан бололтой.
"Цогт тайж"-аас хойш 9 жил уран сайхны кино хийгээгүй жилүүд таарсан нь харамсалтай. Тэгээгүй бол олон кинонд тоглох байсан байх даа.
Эх сурвалж: Д.Золбаяр.