Минжүүрийн Болод
"Цогт тайж" кинонд "Манай хун тайж ард бидэнтэй адил алаг морь унасан байна" гэдэг үг хэлэгддэгийг санаж байна уу? Энэ үгийг хэлдэг эмэгтэй бол Минжүүрийн Болод юм.
Зохиогч Д.Золбаяр ·
"Цогт тайж" кинонд "Манай хун тайж ард бидэнтэй адил алаг морь унасан байна" гэдэг үг хэлэгддэгийг санаж байна уу? Энэ үгийг хэлдэг эмэгтэй бол Минжүүрийн Болод юм.
М.Болод гуай бол монголын анхны эмэгтэй кино найруулагч бөгөөд "Цогт тайж" киноны туслах найруулагчаар ажиллаж байсан юм.
Болод найруулагч 1910 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ.
1926 онд бичиг үсэг сурах түр сургуулийг төгсөөд хотод ирж Хотын Намын Хороонд бичээчээр ажилд ороод идэвхтэй сайн ажилласаар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан байна.
1931 онд театрын түр сургуулийг төгсөөд Улсын Төв Театрын анхны жүжигчдийн нэг болж байжээ.
1939 онд Кино үйлдвэрт туслах найруулагчаар ороод найруулагч, эвлүүлэгч болсон байна.
Төмөрийн Нацагдорж найруулагчийн туслах байснаа бие даан
1942 онд "Морин цэрэг танкист" (М.Лувсанжамцын хамт)
1942 онд "Хил дээр гарсан хэрэг" богино хэмжээний кинонуудыг найруулжээ.
М.Болод найруулагч мөн хэд хэдэн кинонд тогложээ.
1942 он "Сүхбаатар" олны хэсэг
1945 он "Цогт тайж" эмэгтэй
1959 он "Морьтой ч болоосой" өвчтөн
1960 он "Салхины амт"
1962 он "Баясгалан" Баясгалангийн эх
1968 он "Өндөр ээж" зорчигч
1970 он "Тунгалаг Тамир" Буян чавганц
1976 он "Хүний төлөө" өвчтөн
1993 он "Жас өдөр" хулгайд юмаа алддаг эмгэн эдгээр дүрүүдэд тоглож кино хальсанд мөнхөрчээ.
Үзэгчид түүний тоглосон "Тунгалаг Тамир" киноны Буян чавганцын дүрийг нь сайн мэднэ.
Эх сурвалж: Д.Золбаяр.