Доржийн Жамъян
Өнөөдрөөс 50 жилийн өмнө монголын хоёр дахь кино студи ТЕЛЕ КИНО ҮЙЛДВЭР байгуулагдсан билээ. Теле кино үйлдвэрийн миний таних танихгүй бүх хүмүүст баярын мэндийг хүргэж нэгэн уран бүтээлчийг танилцуулая аа.
Зохиогч Д.Золбаяр ·
Өнөөдрөөс 50 жилийн өмнө монголын хоёр дахь кино студи ТЕЛЕ КИНО ҮЙЛДВЭР байгуулагдсан билээ. Теле кино үйлдвэрийн миний таних танихгүй бүх хүмүүст баярын мэндийг хүргэж нэгэн уран бүтээлчийг танилцуулая аа.
- Баримтат киноны найруулагч Доржийн Жамъян 1947 онд Улаанбаатар хотод төрсөн.
Жүжигчин болохыг хүсэж байсан хүү Драмын театрт нэг жил дагалдан жүжигчнээр ажиллаад 1966 онд ЗХУ-д БХКУДС-д суралцах завшаан таарч явжээ. Тус сургуульд хожим нь "Намрын халуун өдрүүд" киног найруулсан Д.Долгор, мөн олон арван баримтат кино найруулсан Д.Юндэндорж нарын хамт нэг ангид суралцсан байна. 1972 онд сургуулиа төгсөж кино найруулагчийн мэргэжил эзэмшиж ирээд шинээр байгуулагдсан Теле кино үйлдвэрт найруулагчаар орж ажиласажээ.
Д.Жамъян найруулагч
1977 он "Бид атарт явлаа"
1978 он "Учралын уянга" кино концерт
1980 он "Он дараалал-79"
1980 он "Монгол ардын дуу" кино концерт
1981 он "Багануур-залуусын хот"
1981 он "Өргөс" уран сайхны 1 бүлэг кино
1982 он "Хөрс алт"
1983 он "Тосонгийнхон"
1984 он "Халхын гол залуу нас" 1-р анги "Тэд хорьтой байлаа"
1984 он "Болгар орноор"
1985 он "Ялалтын од"
1985 он "Миний хаяг Бор-Өндөр"
1987 он "Халх гол залуу нас" 2-р анги "Миний цэрэг нөхөр"
1988 он "Халх гол залуу нас" 3-р анги "Фронтын бүсгүйчүүд"
1989 он "Халх гол залуу нас" 4-р анги "Захиас"
1989 он "Халх гол залуу нас" 5-р анги "Дурсамж"
1989 он "Хүннү"
1990 он "Хүж дэлхий амгалан байг"
1990 он "Баярын концерт буюу түүвэр зохиолын 6 дугаар боть"
1990 он "Бид нар"
1990 он "Болор цомын эзэд"
1992 он "Швед орноор сонин юутай вэ" зэрэг баримтат кинонуудыг найруулжээ.
Жүжигчин болохыг мөрөөдөж явсан хүү 1984 онд бүтээгдсэн найруулагч Х.Дамдингийн "Загийн алим" кинонд сурвалжлагчийн дүрд тоглосон боловч мэргэжил нь түүнийг өөр хүсэл зорилготой болгожээ.
Дэлхийн кино урлагийн түүхийн хичээл орж байсан Жамъян багшдаа баярын мэнд хүргээд эрүүл энх байж, аз жаргалтай амьдарч удахгүй төр засгаараа үнэлүүлээрэй гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.