Ламжавын Цэндсүрэн
Монгол Улсын гавъяат жүжигчин Ламжавын Цэндсүрэн гуайн талаар цөөн зүйлийг хэлье.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын гавъяат жүжигчин Ламжавын Цэндсүрэн гуайн талаар цөөн зүйлийг хэлье.
Ламжавын Ванган хэмээх алдарт зохиолчийн өргөмөл дүү Цэндсүрэн гуай "Хүргэн хүү"-ийн Жамцын эхнэр, "Тунгалаг Тамир"-ын Итгэлтийн эхнэр зэрэг монгол киноны толгой баячуудын эхнэрт тоглож байсан буянтан гэдгийг та бүхэн сайн мэднэ.
Л.Цэндсүрэн гуай 1926 онд Говь-Алтай аймгийн Цээл суманд төржээ.
Урлагийн сургууль төгсөөд л Улсын Хүүхэд Залуучуудын Театрт хуваарилагдан очиж жүжигчнээр ажилласаар өндөр насны тэтгэвэрт гартлаа тус театрт олон арван жүжигт тоглож байсан юм.
1958 он "Гурван найз" сувилагч
1959 он "Морьтой ч болоосой" олны хэсэгт
1964 он "Тус биш ус" жижүүр
1970 он "Хүргэн хүү" Жамцын эхнэр Аюуш
1970-1973 он "Тунгалаг Тамир" Итгэлтийн эхнэр Должин
1978 он "Газрын жигүүр" хөрш авгай
1983 он "Санаж яваарай" жижүүр
1985 он "Бид мартахгүй" барга эмгэн
1988 он "Хэцүү даалгавар" Долгор
1998 он "Далд уянга" Галаагийн ээж зэрэг кинонуудад дүр бүтээжээ.
Эдүгээ 95 насыг зооглож байгаа Цэндсүрэн гавъяатдаа эрүүл энхийг хүсэж, зуу наслаж зургаадай алтан хаяг тулаарай гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.